...
...

Хамгийн хол гүйгч Л.Отгонбаяр

Хүн төрөлхтөний цэнгэлийн манлай олимпийн наадамд монгол хүний, тэр дундаа монгол бүсгүй хүний хурд, хүч, тэсвэр тэвчээрийг харуулж чадсан эмэгтэй бол марафонч Лувсанлхүндэгийн Отгонбаяр. Өмнийн цэнхэр говьд төрж өссөн тэрбээр “Афин-2004” олимпоор марафоны 42 км, 195 метр замыг 3 цаг, 48 минут, 42 секундэд амжилттай туулж 81 тамирчнаас 66-д бариалж байсан бол “Лондон-2012” олимпоор 2:52:15 цагийн амжилтаар 118 тамирчнаас 102, “Рио-2016” олимпоор 2:45:55 цагийн амжилтаар 157 тамирчнаас 85-д бариаллаа. 12 жилийн хугацаанд гурван олимпод гүйхдээ нийт 126 км, 585 метр замыг туулжээ. Үүгээрээ тэр Монголын эмэгтэй гүйгчдээс олимпийн наадмаар хамгийн хол зам туулсан тэвчээрлэг тамирчнаар тодорч байгаа юм. Марафон гүйлт хөнгөн атлетикийн спорт дотроо тамирчнаас хамгийн их тэсвэр тэвчээр шалгадаг онцлог төрөл билээ.

 

Эх сурвалж:MSPU

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ