...
...

Ж.Эрдэнэбат: Орон сууцны найман хувийн зээл үргэлжилнэ

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Төрийн ордны Иргэний танхимд   эдийн засгийн нөхцөл байдлын талаар  дөнгөж сая мэдээлэл хийлээ. Энэ үеэр  орон сууцны найман хувийн  зээл цаашид хэрхэх талаар сэтгүүлчид тодрууллаа.

Тэрбээр ":Энэ асуудлаар БХБЯ-ны сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Найман хувийн  зээл маш олон санал иргэдээс  санал ирдэг. Нэгдүгээрт урьдчилгаа төлбөрийг бууруулах уу, хоёрдугаарт орон сууцны мкв-ын хэмжээг томруулах эсэх асуудал яригддаг. Тиймээс цаашид үүнийг хэрхэн, яаж хэрэгжүүлэх үү гэдэг тал дээр ажлын хэсэг байгуулагдаж засгийн газарт танилцуулахаар ажиллаж байна. Ипотекийн зээл цаашид үргэлжлэхийн хувьд үргэлжилнэ. Ингэхдээ дахин мөнгө хэвлэх байдлаар нэмж гаргах уу эсвэл байгаа эх үүсвэр дээрээ үргэлжлүүлэх үү гэдэг асуудлыг ч мөн ажлын хэсэг судалж байгаа. Үүн дээр үндэслэн шийдвэр гаргана гэж ойлгох хэрэгтэй” гэлээ.

 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ