...
...

Э.Цэндбаатар шөвгийн наймд шалгарлаа

Бразилийн Рио-де-Жанейро хотноо Зуны Олимпийн XXXI наадам ес дэх өдрөө үргэлжлэн явагдаж байна. Боксын тэмцээний шийдвэрлэх тоглолтууд болж байна. Эрэгтэйчүүдийн 56 кг-д өрсөлдөж буй Э.Цэндбаатар Беларусын боксчин Д.Асанауийг 2:1-ээр ялж, шөвгийн наймд үлдлээ.

Э.Цэндбаатар эхний тойрогт Кенийн Нжангури Бэнсон Гичарийг ялж, шөвгийн 16-д үлдээд байсан бол Беларусын Д.Асанауг ялснаар шөвгийн наймд үлдлээ. Тэрээр хүрэл медалийн төлөө Бразил, АНУ-ын боксчдын аль хожсонтой нь тоглох юм.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ