...
...

Өнөөдөр буюу 8 сарын 14-ний өдөр манай тамирчид

Манай тамирчдаас одоогоор Б.Сумъяа мөнгөн медалийг зүүгээд байгаа бол, Б.Отгондалай медаль зүүх нь тодорхой болоод байгаа. Түүний хувьд наймдугаар сарын 15-ны үүрээр мөнгөн медалийн төлөө тоглоно.

Өглөө 09:30 цагт буюу Монголын цагаар 21:30 цагт эмэгтэй марафон гүйлтийн уралдаанд манай Б. Мөнхзаяа болон Л. Отгонбаяр нар уралдана.

Бокс:

Өдөр 12:00 цагт ( Монголын цагаар 8-р сарын 15-ны шөнө 00:00 цагт) боксын 56 кг жинд манай Э. Цэндбаатар маань Беларусын боксчин Дмитрий Асанау-тай тулалдана. Тэрээр 20 настай бөгөөд өнгөрсөн жил Доха хотод болсон дэлхийн аваргаар хүрэл медаль хүртэж байсан. Эхний тойрогт Доминиканы боксчинг 2:1 харьцаатай хожиж гарч ирсэн.

Өдөр 12:45 цагт ( Монголын цагаар 8-р сарын 15-ны шөнө 00:45 цагт) боксын 64 кг жинд манай Б. Чинзориг маань Оросын боксчин Виталий Дунайцев-тай тулалдана. Тэрээр 24 настай бөгөөд өнгөрсөн жил Доха хотод болсон дэлхийн аваргаар алтан медаль хүртэж байсан байна. Эхний тойрогт гоц мөргөсөн байна.

Орой 18:30 цагт ( Монголын цагаар 8-р сарын 15-ны үүрээр 06:30 цагт) боксын 60 кг жинд манай Д. Отгондалай ОКИ маань хагас шигшээгийн тулаанаа Францын боксчин Софиан Умиа-тай хийнэ. Тэрээр 21 настай бөгөөд өнгөрсөн жил Доха хотод болсон дэлхийн аваргаар 5-р байранд шалгарч байсан байна. Эхний тойргуудад Гондурас, Тайланд, Азербайжаны боксчдыг ялж гарч ирсэн байна.

 

Эх сурвалж:MSPU

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ