...
...

АН өнгөрсөн дөрвөн жил Монголын эдийн засгаар тоглочихсон уу

Өнгөрсөн долдугаар сар гарсаар долларын ханш  монгол төгрөгний эсрэг чангарсаар  тэр тусмаа  сүүлийн 10 хоногоос түүхэнд байгаагүй дээд цэгт хүрлээ. Өнөөдөр 2145 төгрөгтэй тэнцэж байна. Монголбанкны зарласан ханшаар нэг ам.долларын 2131 төгрөг 81 мөнгөтэй тэнцэж байгаа бол “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2140 төгрөгөөр худалдан авч  2145 төгрөгөөр арилжиж байна. Ингэж долларын ханш 2145 төгрөгтэй тэнцсэн нь төсөвт суулгаснаас 115 төгрөгөөр илүү гараад байгаа юм. Улсын төсөвт нэг ам.долларыг 2030 төгрөгөөр бодож суулгасан билээ.  Одоогоор долларын ханш буурах гарц  ердөө харагдахгүй байна. 

Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдэгдэл ноён долларын ханш өсөхөд ташуур өгсөн байх ч талтай. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох чуулганы хуралдааны үеэр   эдийн засгийн нөхцөл байдлын талаар гишүүдэд тэрээр мэдээлэл өгсөн юм.  Ингэхдээ  "төв банкны долларын нөөц хасахтай гарсан" талаар хэлье гэж хэлсэн үү, хэл нь халтираад хэлсэн үү? бүү мэд.

Ам.долларын ханш ийнхүү өссөөр байгаа нь манай улсын худалдааны зах зээлд нөлөөлж эхэлсэн. Тухайлбал, гадны улс орнуудаас орж ирж буй автомашины үнийн дүн хамгийн багадаа 300-500 мянган төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Мөнимпортын барааны татварыг ам.доллараар тооцож авдаг нь эм эмнэлгийн хэрэгсэл болон зарим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөхөд нөлөөлж эхэлжээ.

Ноён долларын өсөлттэй зэрэгцэн монголын эдийн засагт аюулын харанга дэгдсэнийг Сангийн сайдын өчигдрийн мэдэгдлээс харж болохоор байна. Тодруулбал, Сангийн яамнаас гаргасан энэ оны долоон сарын гүйцэтгэлээр төсвийн алдагдал 2 их наяд төгрөгт хүрчээ. Хагас жилийн гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрсэн төсвийн алдагдал нэгхэн сарын дотор 900 тэрбум төгрөг болж өссөн нь урьд хожид байгаагүйгээр эдийн засаг хямралд өртснийг илтгэнэ.

Түүнчлэн энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын нийт гадаад өр 23,5 тэрбум ам.доллар буюу өнөөгийн ханшаар тооцвол 49,7 их наяд төгрөг буюу энэ оны хүлээгдэж буй ДНБ-ий 210 хувийг даваад байна. Товчхондоо, улсын төсөвт байгаа мөнгө цалин тавихад ч хүрэлцэхгүй болжээ.

Монгол Улс олсон  таван төгрөг тутмынхаа 4-ийг нь өрөндөө өгч 1-ийг нь бусад зүйлст зарцуулах болоод байгаа юм.

Эдийн засаг туйлдаа хүртэл ийн  доройтсны шалтгааныг хэнтэй, юутай холбон тайлбарлах вэ, үүнд буух эзэн, буцах хаяг байна уу?

Юуны түрүүнд үе үеийн  засгийн газрын бодлогогүй зээлжилттэй маш холбоотой. Үүнийг нотлох мэт  The wall street journal сэтгүүлд эдийн засагч  манай улсын сэхээнд байгаа  "эдийн засгийн гол буруутан нь засгийн газрын замбараагүй зээл, зээлсэн мөнгөө буруу зүйлд зарцуулсантай холбоотой хэмээн тайлбарласан" байгаа юм.

Яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэн гуайн хэлсэнчлэн ард түмэн сэхээнд байна, төрийн түшээд эргэхгүй байна” гэж үнэнийг хатуухан  тэрлэсэн энэ мөртүүд одоо л үнэхээр биелэлээ олж буй мэт. Одоо бид яах ёстой вэ?

Бүсээ чангалж, засгийн газар зардлаа танаж эдийн засгаа сэргээхэд  дорвитой  арга хэмжээ авахгүй л  бол  цаг хугацаа явсаар тун удахгүй монгол улс дамбуурлаа зарлах вий дээ.

 

 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (4)
  • БУУХ ЭЗЭ БАЙГАА Ш ДЭЭ. ОФШОР ДАӨНСТАН БОЛОН БОНДНЭЫ МӨНГӨ САЙН ТӨСЛҮҮДИЙГ ИЛЭЖ БАЯЖСАН ЛУЙВАРЧДААС УЛС МӨНГӨӨ АВААЧЭЭ. АВАХГҮЙ БАЙГАА НЬ ГАЙХАЛТАЙ6 ХЭНЭЭС АЙГААД БАЙГАА ЮМ БЭ?

  • Атг олно гэж шоглож бгаа юмуу?

  • Үүнд Сайханбилэг,Баярцогт,З.Энхболд мэтийн АН-ын хэсэг нохдууд буруутай. Эбэ ч хамаатай. Олж ядах юмгүй оффшор данстнуудыг бүгдийг уудалж, ял зэм хүртүүлж авилгыг дуусга.

  • АТГ олох байлгуй дээ

Онцлох мэдээ