...
...

Наймдугаар сарын 10-ны өдөр Риогийн дэвжээнээ манай тамирчид

Маргааш буюу 8 сарын 10-ны өдөр манай тамирчид:

Жудо:

Эрэгтэй жудо бөхийн 90 кг жинд Л. Отгонбаатар маань Нидерландын бөх Нёл Ван Т Энд-тэй барилдана. Тэрээр 25 настай өнгөрсөн жил Астана хотод, 2014 онд Челябинск хотод болсон дэлхийн аваргуудад 9-р байранд шалгарч байсан байна. Эмэгтэй жудо бөхийн 70 кг жинд Ц. Наранжаргал маань Гүржийн бөх Эстер Стам-тай барилдана. Тэрээр 29 настай, өнгөрсөн жил Астана хотод болсон дэлхийн аваргад 9-р байранд шалгарч байсан байна.

Бокс:

Өдөр 12:15 цагт ( Монголын цагаар 8-р сарын 11-ний шөнө 00:15 цагт) боксын 64 кг жинд манай Б. Чинзориг маань Катарын боксчин Туласи Тарумалингам-тай тулалдана. Тэрээр 23 настай бөгөөд өнгөрсөн жил Доха-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9-р байранд шалгарч байсан байна.
Орой 17:45 цагт (Монголын цагаар 8-р сарын 11-ний өглөө 05:45 цагт) боксын 56 кг жинд манай Э. Цэндбаатар маань Кенийн боксчин Гичару Бенсон Нжангиру-тай тулалдана. Тэрээр 31 настай бөгөөд Лондонгийн олимпд 17-р байр, 2013 онд Алматы хотод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 9-р байранд шалгарч байсан байна.

 

Эх сурвалж:MSPU

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ