...
...

Нэгдүгээр ангид элсүүлэхэд үл хөдлөх хөрөнгийн ГЭРЧИЛГЭЭГ шаардана

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийг наймдугаар сарын 22-26-ны өдрүүдэд зохион байгуулахаар болсон. Нэгдүгээр ангид 2010 оны 1 дүгээр сарын 1-нээс  2010 оны 12 дугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд төрсөн бүх хүүхдийг элсүүлнэ гэсэн үг. Харин 5 настай буюу 2011 оны 1 дүгээр сарын 1-нээс хойш төрсөн хүүхдийг бүртгэхгүй.

Элсэгчдийн бүрдүүлэх материал:

Төрсний гэрчилгээний эх хувь болон хуулбар
Эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхний  эх хувь болон хуулбар
3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг
Шаардлагатай тохиолдолд  үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ болон лавлагааг үзэх гэнэ. Учир нь эцэг эхчүүд нэр хүндтэй сургуулиад хүүхдээ оруулах гэж хуурамч материал бүрдүүлэгтэй холбоотой ажээ.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдийн хамт ирж бүртгүүлнэ.

Эцэг эхийн иргэний үнэмлэх нь таны хүүхэд бүртгүүлэх сургуулийнхаа хамран сургах тойрогт багтсан эсэхийг гэрчилнэ.

Хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр бүртгэж, элсүүлнэ. Элсэгчдээс бүртгэлийн хураамж болон  бусад төлбөр авахгүй бүртгэх аж.

 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ