...
...

Наймдугаар сарын 9-ний өдөр тоглох манай тамирчдын хуваарь

Маргааш буюу 8 сарын 9-ний өдөр манай тамирчид:

Буудлага

Өглөө 9:00 цагт (Монголын цагаар 21:00 цагт) манай мэргэн буучид болох О. Гүндэгмаа, Ц. Мөнхзул нар маань эмэгтэйчүүдийн гар бууны 25 метрийн зайнд цэц мэргэнээ сорино

Жудо:

Мөн эрэгтэй жудо бөхийн 81 кг жинд О. Ууганбаатар маань Египетийн бөх Мохамед Абделаал-тай барилдана. Тэрээр 26 настай өнгөрсөн жил Астана хотод болсон дэлхийн аваргад 9-р байранд шалгарч байсан байна. Эмэгтэй жудо бөхийн 63 кг жинд Ц. Мөнхзаяа маань Мароккогийн бөх Ризлен Зоуак-тай барилдана. Тэрээр 30 настай, Лондонгийн олимпд 17-р байр, өнгөрсөн жил Астана хотод болсон дэлхийн аваргад 9-р байранд шалгарч байсан байна.

Бокс:

Орой 17:00 цагт ( Монголын цагаар 8-р сарын 10-ны өглөө 5:00 цагт) боксын 60 кг жинд манай Д. Отгондалай маань Нидерландын боксчин Энрико Лакруз-тай тулалдана. Тэрээр 22 настай бөгөөд өнгөрсөн жил Доха-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 17-р байранд шалгарч байсан байна.

 

Эх сурвалж:MSPU

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ