...
...

Ж.Гантөгс Риогийн олимпийг орхилоо

Өнөөдрийн байт харвааны хасагдах шатны харваанд Тайландын тамирчин Тамвонг Виттаятай өрсөлдсөн манай тамирчин Ж.Гантөгс харамсалтайгаар ялагдал хүлээж Риогийн олимпийг ийнхүү орхиж байна. 

Байт харваагаар 2009 оны 10 дугаар сараас тууштай хичээллэж байгаа тэрбээр өмнө нь сонирхогчийн төвшинд хичээллэдэг байсан билээ.  Эрэгтэйчүүдийн урьдчилсан харваа буюу чансаа тогтоох харваа наймдугаар сарын тавны өдөр болж тус харваанд нийтдээ 64 харваач оролцсон бөгөөд харвалтын дүнгээс дараагийн хасагдах шатны харваанд хэдэд жагсах, хэнтэй таарч халз харвах нь тодорхой болсон юм. Урьдчилсан харваанд манай улсын тамирчин 664 оноогоор 41-т бичигдсэн юм.

Түүнчлэн урьдчилсан харвааны үеэр Өмнөд Солонгосын тамирчин Ким Ву Жин 700 оноо авч, дэлхийн рекорд тогтоосон байна. Түүний хувьд Азийн рекорд, дэлхийн рекорд гээд олон дээд амжилтуудыг тогтоож байсан билээ.

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Тэнгис

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ