...
...

Косово улсад Мажлинда Келменди олимпийн анхны медалийг авчирлаа

Монтенегро Македони улсын дунд орших хэн бүхэн тийм ч сайн мэдээд байдаггүй Косово улсын 25 настай жүдочин бүсгүй Мажлинда Келменди -52 кг-ын жинд алтан медаль зүүж улсынхаа анхны олимпийн медалийг Риогийн дэвжээнээс авлаа. Мажлинда Келменди гурван жилийн өмнө яг энэ хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн ДАШТ-ээс мөн алтан медалийг авч байсан юм. Түүний хувьд 2014 он болон энэ жил Казанд явагдсан европын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж байсан туршлагатай бөх билээ. Энэ жил гэхэд л Парисын гран при, европын аварга, Будапештын гран при зэрэг тэмцээнүүдэд түрүүлээд байсан. Улсдаа анхны олимпийн медалийг авчирсан 25 настай бүсгүй ийнхүү Косово улсын баатар болж байна.

 

Эх сурвалж:Breakingnews.mn

Б.Тэнгис

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ