Өнгөрсөн долдугаар сар гарсаар долларын ханш үргэлжилсэн өсөлт үзүүлсээр тэр тусмаа өнгөрсөн долоо хоногоос эхлээд улам чангарав. Өнөөдөр 2115 төгрөгтэй тэнцээд байна. Арилжааны банкууд нэг ам.долларыг 2113 төгрөгөөр худалдан авч, 2115 төгрөгөөр худалдаж байна. Монголбанкны зарласан ханшаар нэг ам.доллар 2111 төгрөг 27 мөнгөтэй тэнцэж байна.Төв банкнаас валютын захад оролцож байгаа хэдий ч ханшийг тогтоож дийлэхгүй байгаа аж.
Юуны учир доллар түүхэн дэх дээд түвшинд хүрэв?
Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы мэдэгдэл ноён долларын ханш өсөхөд ташуур өгсөн байх талтай. Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийг томилох чуулганы хуралдааны үеэр эдийн засгийн нөхцөл байдлын талаар гишүүдэд тэрээр мэдээлэл өгсөн юм. Ингэхдээ "төв банкны долларын нөөц хасахтай гарсан" талаар хэлье гэж хэлсэн үү, хэл нь халтираад хэлсэн үү? бүү мэд.
Ийн хэлснийг нь валютын ченж нар үмхэж авсан нь энэ. Төв банкны ерөнхийлөгчийг хариуцлагагүй мэдээллийг буруутгах хүн ч цөөнгүй байна. Арга ч үгүй биз. Манайх ч импорлогч улсад бүх л зүйлийн үнэ ханш долларын ханшийн хэлбэлзэлтэй ихээхэн уялдаатай хойно ард түмний амьдралд мөн л дарамт болно гэсэн үг. Ямар сайндаа л " валютын зах худалдааны нэрийг Найман шарга гэдэг нэрийг сольё. Долларын ханш гүйцэгдэхээ байлаа" гэх явган шог хүртэл иргэдийн дунд гарах уу дээ.
Сүүлийн өдрүүдэд автомашины үнэ нэмэгдэж байгаад долларын өсөлт ч багагүй нөлөөлсөн гэдгийг эдийн засагчид хэлж байгаа юм.
Ямартай ч ноён долларын увайгүй өсөлтөд даруй арга хэмжээ авахгүй бол элгээрээ хэвтсэн ард түмэн чинь туйлдаж гүйцэх нь ээ.
Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
АН-хан сонгуулийн өмнө хүчээр барьж байсан шдээ. одоо энэ хүнд буруу байхгүй харин ч сайн хүн тавьсан байна. Өөр хэн ч үүнийг хийж чадахгүй Шидэн данс энэ тэрээ гээд байдагсан биш билүү Хэлэх нь зөв АН-ханы хийсэн балаг захаасаа ингээд ард түмэнд мэдрэгдэж лай бөолж байгаам даа
Хариуцлаггүй мэдэгдэл хийсэн баяртсайханыг огцруулахгүй бол цаашид юу ч ярьж мэдэгдэл хийхийг хэнч мэдэхгүй. Энэ хүний мэдэгдлээс болж $ ханш өсч галзуурлаа шүү. Ардын амьдралд маш сөрөг ...
Сэтгэгдэлээ хараал хэруулгуй бичиж байгаа ч эрхэм ноходоо. Ийм ёс зуйгуй улс олширох нь оюун санааны хоосоролд орж хогжил дэвшилиийг хойш татах нэг хучин зуйл гэдгийг ухаарах хэрэгтэй байна.Хогжил бол оюун санааны дэвшил ёс зуй болохоос чолоотой бие биенээ доромжлох дайрч давшилах зуйл биш гэдгийг олон тумэн минь ухаарах хэрэгтэй .
Балай томилгооны балаг эхнээсээ гарч байна.Банкыг мэргэжлийн хүн удирдмаар юм.МАН-ын алдаа эхнээсээ баларч эхэллээ шүү
Төр засаг бол бодит байдлыг ард түмэнд зарлаж байх нь яагаад буруу гэж
Монгол банк яаж ажиллаж ирсэн бэ гэдгийг ард бид мэдэх нь зөв нэгэнт ямарч нөөцгүй хасах байгаа байдлыг хэлэх нь зөв шүү дээ ардчиллынхны хар гайг одоо л бид бүгдийг мэдэх боломжтой улсын сан хөмрөгийг яаж зарцуулж байсныг ил тод гаргах хэрэгтэй
мэргэжлийн засгын газрын мэргэжлийн нэртэй мөнгөний томилгооны гай эхнээсээ гарч эхэлж байна даа МАН ыхан доллар өслөө гээд орилолдоод байдаг одоо ч хэлгүй юм шиг байх шив дээ
Ингэхэд жаахан судалгаатай бичээч. Ченжүүд чинь валют арилжаанд маш жижиг хувь эзэлдэг юм. Банкууд голлох үүрэгтэй. Сонгуулийн өмнө хүчээр буулгасан.
Валют олох суваг хаалттай байгааг мэдэж л баймаар юм даа. Өмнөх засгаа бүрмөсөн дарж авах гэж ийм ажил хийх шиг боллоо доо.
MAH-iin tomilgoonii aldaa batlagdaj baina
$ = 5000 T hureh ni todorhoi harin hezee ve ? 10 sard uu 12 sard uu ?
uls tur hiih geed ulsaa hunturchee ene hun
ЯМАРЧ МЭДЛЭГГҮЙ ХҮН ТАВЬЧИХААД ҮҮНИИХЭЭ ОРОНД ЖИНХЭНЭ БАНКИР ОЛООД ТАВЬЧИХ БОЛОВСОН ХҮЧИНГҮЙ МАН-ХАН БОЛИОЧЭЭ,ТА НАР МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ АМЬДРАЛЫГ УЛАМ ДОРДУУЛЖ БАЙНА ШТЭЭ
Ogtsruulah hergtei
Banknii sistem bank yaj uil ajilgaa yvuuldagiig medehgui nuhur yaj mongol bankiig udirdna
MAN songuuliar ylaad l buh ym. Ok gesen haa bn ulaantanguud dollariin hanshiig navs unagaad tugrugiig uned oruulj changaruulna tiim bolomj bsigaa ene Ardchilsan nsmiinhan hiihgui tiim sonirholgui bn geed baisan odoo haa bn ter mongol tugrug man haa baina hooson hudlaa buragchid
Энэ эр банкир л лав биш одоо яана даа бид
МОНГОЛ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН АЖЛЫ ГНОЁН ДОЛЛОРЫН ХАНШ ЫГ ЯАЖ БУУЛГАХ, АРД ТҮМНИЙ АВЧ БАЙГАА ЦАЛИН НЬ АМЬДРАЛД ХҮРЧ БАЙГАА ЭСЭХЭЭР ДҮГНЭГДЭНЭ ДЭЭ . ЗҮГЭЭР ТИЙМ БАЙНА ? ИЙМ БОЛСОН БАЙНА ГЭЭД СУУГААД БАЙВАЛ ЭНЭ ДАРГА БИШ ШҮҮ ?????
Энэ махан толгойг хурдан зайлуул
Бид бүхний байгаа байдал л энэ байга шүү дээ нөхдүүдээ. Хэрэгтэй хэрэггүй нөхдүүдийг дагаж улс төржсөн, олсон жаахан Доллараа бодлоггүй зарсан, Одоо ямар ч гэсэн энэ засаг барьж байгаа намаа дэмжээд ажлыг сайн хийлгэх хэрэгтэй шүү дээ, тэрнээс биш гэнэт гайхамшиг болохгүй. Аль болох хохирол багатай хямарлыг давах хэрэгтэй.
Буруу яриад байх юм зарим хүний сэтгэгдэлийг хархад. Доллар өсөх тодорхой шүү дээ, Одоо 2500 төг хүрнэ гэж байгаа гэсэн Учир нь манайд орж ирэх Гадаад валютын урсгал эрс саарсан шүү дээ, Ирэх жил бүр дордоно тэрний оронд улс эх орон даяар хэмнэлт гаргах хэрэгтэй Ерөнхий сайдын хэлсэнчлэн болж өгвөл Үндэсний үйлдэврүү дээ дэмжих хэрэгтэй.
М АНгарууд амлалтаа боломжгүй болсоноо мэдээд янз бүрийн башир арга хайж байгаа нь тодорхой харагдаад байна шдээ Томилгоогоо хүртэл ингэж хийж байна Саналын хар машинд бид итгэж байсан ард түмэн итгэхгүй байсан гэдэг шигээ л бид яг эдийн засгаас сэргээгээд л хөгжүүлэх гэтэл 4 жил дуучихлаа АН-ын 4 жилд унгасан юмыг бид 8-н жилд босгох юм байна гээд ярина шдээ
Шударга ажиллаж байгаа хүнийг яах Ардчилалынхан монгол банкийг дампууруулаад хаясан ш дээ
худлаа шаа та нар ингэж байгаад л иднэ өмхий алууд ажлаа хурдан хийцгээ та нар бас холбоотой
Овоо босгоогүй бол шаазгай хаана суух вэ гэж. Уг нь аль эрт л данс улайж байхад нь хэлэх ёстой байж дээ. Дан ганц Баяртсайхан ч биш их л олон хүмүүс буруутай харагдаж байна. Ажил авах гэж байгаа хүн байгаа байдлыг л хэлжээ. Харин ингээд пал хийтэл хэлээд долларын үнийг өсгөчихдөг бол буруу л даа. Дан ганц өөрийгөө л бодсон хэрэг байх.
Өмнөх засаг төр барьж байсан намаа доош нь энэ улс орон сүйрэлийн ирмэг дээр байна гэж баахан мууллаа дараа жилийн өдийд бид арай гайгүй болголоо гээд л улс төржих биз улс төрчид гэгч хулгайчуудын хэрүүлийн бузар гүтэглэг худал ярианаас болж эдиийн засаг ард түмний аж амьдрал сэхэх янз алга паа
Манайх шиг бүхий л асуудлаа гадна дотногүй дэлгээд байдаг улс орон ер нь ховор байх шүү?Уул нь төрийн хар хайрцагны бодлого гэж нэг юм баймаар юм даа.