...
...

Азын СУГАЛАА ба цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 22-26-нд явагдана

Намрын намарт эцэг эхчүүдийн  хамгийн их бухимдалтай ханддаг асуудал бол цэцэрлэгийн бүртгэлийн асуудал байдаг. Тиймээс Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайд Ж.Батсуурь салбарынхаа тулгамдсан болон цаг үеийн асуудлуудаар  өчигдөр сэтгүүлчдэд  мэдээлэл хийлээ.

"Нийслэл Улаанбаатар хотод хүн ам ихээр төвлөрсөн учраас жил бүр цэцэрлэгийн тоог нэмсээр байгаа ч хүн амын өсөлтийн хурдаа гүйцэхгүй байна" гэдгийг салбарын мэргэжилтнүүд мэдээллийн үеэрээ онцлолоо.

Йймээс хотын даргатай хамтарсан “Цэцэрлэгийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 11 зүйл заалттай албан даалгавар гаргаж Нийслэлийн Боловсролын Газарт хүргүүлжээ. Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийн асуудлыг Нийслэлийн боловсролын газар хариуцан зохион байгуулдаг бөгөөд  2015-2016 оны хичээлийн жилтэй харьцуулахад 2016-2017 оны хичээлийн жилд  16,000 хүүхдээр цэцэрлэгийн элсэлтийг нэмэгдүүлэх арга хэмжээ авчээ.

 Үүнээс шинээр ашиглалтад орсон цэцэрлэгт 6,000 орчим хүүхэд хамрагдах бол зарим цэцэрлэгийн дотор зохион байгуулалтыг өөрчилж дахин 6,000 хүүхдийн ор гаргахаар төлөвлөжээ. Мөн хувийн хэвшлийнхэнд шинэ цэцэрлэг байгуулах боломжийг олгох юм байна. Энэ жил цэцэрлэгийн хүртээмж хөдөө орон нутагт 84.6 хувь, аймаг, нийслэлд 70 орчим хувьтай байхаар салбарын яам тооцжээ. 

 Цэцэрлэгийн бүртгэлийн тухайд наймдугаар сарын 22-26-нд зохион байгуулах аж. Энэ жил нийслэлийн хэмжээнд 105,000 орчим хүүхдийг цэцэрлэгт элсүүлэхээр салбарын яам тооцоолжээ.

Бүртгэл  уламжлалт байдлаараа  зохион байгууллагдана"  гэдгийг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Сайд Ж.Батсуурь мэдээллээ.

 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ