...
...

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг шалгахаар болжээ

 Монгол, Оросын хамтарсан "Эрдэнэт" үйлдвэрийг 100 хувь  Монгол Улсын мэдэлд шилжиж байгаа тухай Ч.Сайханбилэгийн засгийн газар /2016.06.28/ зарласан билээ.

Ч.Сайханбилэг энэ тухай "ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшиж байсан Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монголын хувийн компани эзэмшихээр боллоо. Монголын компани гэдэг нь ХХБ-ны төлөөний компани болох "Монголын зэс" компани юм. Ингээд Эрдэнэт үйлдвэр манай улсын хуулиар зохицуулагддаг Монгол Улсын үндэсний аж ахуйн нэгж болж хувирах юм" хэмээн  мэдэгдсэн. 

Гэвч тус мэдэгдэл нь МАН, болон МАХН-уудын таашаалд үл нийцсэн шийдвэр болж тэдний зүгээс эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн удаатай. Учир нь ОХУ-ын "Ростех" компанийн эзэмшдэг "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг ХХБ-аар дамжуулан "гадныхан"  авлаа гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

 Тодруулбал, Худалдаа хөгжлийн банкны нийт хувьцааны 65.83 хувийг нь Люксембург Улсын "Global investment and Development" компани, 7.32 хувийг Америкийн "US Global investment" компани, 19.95 хувийг Америкийн "United Banking Corporation", 4.78 хувийг "GS Mongolia investment" , 2.12-хон хувийг монголчууд эзэмшдэг тухай бид өмнө нь мөн мэдээлж байсан.

Тэгвэл   “Эрдэнэт “үйлдвэрийн 49 хувийг шалгахаар  Мэргэжлийн Засгийн газраас Ажлын хэсэг байгуулагджээ. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат ахлан ажиллахаар  болсон байна.

 

Б.Алтжин
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ