...
...

Тарваган тахлын дархлаажуулалт энэ сарын 28-ыг дуустал явагдана

Жил бүрийн долдугаар сарын 16-наас 31-ний хооронд “Тарваган тахлаас сэргийлэх “ өдөр тохиодог.

Тэгвэл тарваган тахал өвчний эсрэг дархлаажуулалт энэ сарын 18-аас эхэлсэн бөгөөд 7-р сарын 28-ны өдөр хүртэл явагдах юм.

Дархлаажуултад, тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид, эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд хамрагдах шаардлагатай ба 6 наснаас дээш насныханд тарих заалттай.

Иймд иргэд та бүхнийг оршин суугаа газрынхаа харьяа эрүүл мэндийн байгууллагуудад хандахыг Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс зөвлөж байна.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ