Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо хоёр өдрийн турш Ази-Европын уулзалт буюу АСЕМ-ын дээд хэмжээний 11 дэх уулзалтыг амжилттай зохион байгуулж өндөрлөлөө.
АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад 60 гаруй дээд түвшний төлөөлөгч болон хоёр олон улсын байгууллагын тэргүүнүүд, 11 орны төрийн тэргүүн, 23 орны ерөнхий сайд болон 17 орны гадаад хэргийн сайд нар болон бусад төлөөлөгчид оролцлоо. Хуралдаанаар хоёр чухал баримт бичгийг баталсан юм.
Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хуралдаанаар 100 гаруй албан ёсны хоёр талт уулзалтууд зохион байгууллагджээ. АСЕМ-ын чуулганы 20 жилийн ой манай улсад болж байгаагаараа нэлээд онцлогтой байлаа. АСЕМ-ын уулзалтыг Монгол улс зохион байгуулагч орны хувьд уламжлалт соёл өв уламжлалаа танилцуулж бэсрэг наадам зохион байгуулсан. Энэ нь АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд ихээхэн таалагдсаны сацуу "АСЕМ-ыг амжилттай зохион байгуулсан ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид талархаж байгаагаа хэдэнтээ илэрхийлж байсан юм.
Тус уулзалтыг зохион байгуулахад 21 тэрбум төгрөг зарцуулжээ. Энэ тухай Гадаад Хэргийн Сайд Л.Пүрэвсүрэн "Хамаагүй их хөрөнгө зарцуулсан гэх ташаа мэдээлэл өчигдөр гарч байсан. 21 тэрбум төгрөгөөр бид АСЕМ-ыг зохион байгуулж чадлаа. Тус хөрөнгөөр бид цагдаагийн машин авсан, цагдаа, тусгай жолооч, орчуулагч, тогооч нарыг сургалтад хамруулсан. Зарим төлөөлөгчдийн зардал, буудлын төлбөрийг ч төлөх шаардлагатай болдог. Энэ бүгдэд зарцуулсан" гэлээ.
АЛТЖИН
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
МАН-н дарга нарын төрийн мөнгийг казинодож алдсан мөнгөний дүнтэй ойролцоо л дүн байна ш дээ.
Хятадын цайруулсан өр хэд гэсэн бэ? Бараг тэр мөнгө гарсан уу?
Тодорхой тоо ярих юм бол Чингисхан нисэх буудал л гэхэд 60 тэрбум зарцуулчихаад байхад бусад салбар бол аймаар тоо гарах биз Элбэгдоржийн энэ балай санаачлага энэ намраас улсын тосвийг тасалдуулна
Тарвага даргыг магтсан хөлсний бичээчид 2 өдрийн хөлсөндөө хахав гэж.ККК
Kkk odoo audit oruulah heregtei dee minii sonsosnoor Mongold bitgii hel delhiid baihgui unetei hamgaalaltiin haalga avsan suragtai
Ternees iluug olloo shd bid eh ornooroo ene uulzaltiig zohion baiguulah erhiig eh orondoo avchirj chadsan yurunhiilugchduu talarhah heregtei bid bugdiig hiij chadnaa