...
...

“ЭЕШ-д ирж болзошгүй дасгалууд” хэмээн математикийн багш худалдаалжээ

Элсэлтийн ерөнхий шалгалтын хариу задарсан гэх гомдлыг шалгасан талаараа Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөө Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хошууч Б.Баатархүү албан ёсны тайлбар хийлээ. Ингэхдээ бар кодтой хариу гэх мэдээлэл шалгалтын дараа цахим сүлжээгээр тарсан болох урьдчилсан дүгнэлтээр тогтоогдсон гэлээ.

Энэ жил 12-р ангийг төгссөн Э гэгч нь 2016 оны 6-р сарын 16,17-ны өдөр ЭЕШ-ын Нийгэм, Математикын хариу гэх мэдээллийг фэйсбүүк хуудсаар дамжуулж төгсөгч дөрвөн хүүхдэд худалдаалжээ.

Харин Э гэгч нь хариу гэх мэдээллийг мөн энэ жил дунд сургууль төгсөгч З-ээс худалдаж авсан бөгөөд тэрээр хувийн дээд сургуулийн эдийн засгийн багш мэргэжилтэй 52 настай Д гэгчээс анх худалдан авсан болох нь тогтоогдсон гэлээ.

Д багш 12-р анги төгсөж байгаа сурагчдад хувиараа давтлага өгдөг нэгэн бөгөөд тухайн мэдээллийг “Шалгалтад иймэрхүү зүйл ирж болзошгүй” гэж худаалсан хэмээжээ. Мөн Д багш ЭЕШ-ын бэлтгэл ажил болон шалгалтын комисст ажилладаггүй хүн аж.

Боловролын үнэлгээний төвийн элсэлтийн болон улсын шалгалт хариуцсан хэлтсийн дарга Л.Ганбат хэлэхдээ “Бид ЭЕШ-ын дүнг нэгтгэн гаргасан байгаа. Энэ жилийн шалгалтын үр дүн өмнөх оныхтой харьцуулахад ижил буюу онцгой өөрчлөлтгүй гарсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хариу задарсан тохиолдол гараагүй юм. Хэрэв гарсан байвал өндөр оноо авсан хүүхдүүд олон буюу үзүүлэлт огцом өндөр гарч ирэх ёстой байсан. Харин энэ удаад өмнөх жилүүдийхтэй адилхан буюу хэвийн үзүүлэлттэй байлаа" гэсэн юм.

Та доорх бичлэгээс ЦЕГ-ын зарласан хэвлэлийн бага хурлыг үзээрэй, дэлгэрэнгүй мэдээлэл тун удахгүй орно.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ