...
...

Иргэдийн эхний 100 мянга дансанд нь орж эхэлжээ

Монгол Улсын Засгийн газар  иргэн бүрт эзэмшүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувийг худалдаж авах шийдвэрийг  гаргасан билээ.

Тэгвэл 13-наас эхлэн Засгийн газарт хувьцаагаа зарах хүсэлтэй байгаа иргэд  арилжааны банкуудад бичиг баримтаа бүртгүүлж, дансаа нээлгүүлсэн. Урьдчилсан байдлаар нийт иргэдийн 80 гаруй хувь нь хувьцаагаа зарах хүсэлтэй байгаа гэсэн тооцоо судалгаа бий.  

Ингэхдээ хувьцааны мөнгийг  бөөнд нь биш, гурав хуваан иргэдэд  олгох юм. Тодруулбал данс нээлгэснээс хойш долоо хоногийн дараа  дансанд нь эхний 100 мянга нь байрших юм.

Иргэдийн хувьд арилжааны банкинд хандан, мөнгө орсон эсэхээ шалгуулах шаардлагагүй. Нэрийн дансанд нь хувьцааны мөнгө байршсан мэдээллийг арилжааны банкууд мессэжээр илгээх юм. 

Хувьцааны мөнгийг олгох ажлыг Нийгмийн Халамж Үйлчилгээний Ерөнхий Газраас зохион байгуулж байгаа бөгөөд иргэдийн эхний 100 мянга дансанд нь орж эхэлжээ.

 

Ш.Аагий

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ