...
...

ЭЕШ:Нийслэлд СОНСООД ОЙЛГОХ ЧАДВАРЫН шалгалт авахгүй

Энэ жил  40 мянга гаруй сурагч ЭЕШ өгөх юм. Тэд Их, дээд сургуульд элсэн суралцах ЭЕШ-аа энэ Лхагва гарагт өгнө.

Энэ жилийн ЭЕШ-ын журамд монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалтын агуулгад сонсоод ойлгох чадварыг шалгах даалгаврыг нэмж оруулахаар заасан. Үүний дагуу хөдөө орон нутгийн шалгалтын байруудад сонсох тоног төхөөрөмжийг бүрэн суурилуулж дууссан байна. Гэвч Улаанбаатар хотын шалгалтын байруудад тавих тоног төхөөрөмжийн тендэрийг сангийн яамнаас дахин зарлаж шалгаруулалтын хугацаа нь ЭЕШ-аас хойш болох тул энэ жилийн сонсох чадварын даалгаврыг авахгүйгээр хуучин шалгалтын бүтцээрээ авах болсныг  энэ сарын 06-ндНийслэлийн Боловсролын газраас мэдэгджээ.

ЭЕШ-ын хуваарь

Энэ сарын 16-нд 10:00-11:20 цагт Монгол улсын түүх, 13:00-14:40 цагт Хими, 16:00-17:20 цагт Англи хэл, 18-нд 08:30-09:50 цагт Газар зүй, 11:30-13:10 цагт Математик, 14:30-15:50 цагт Биологи, 17:00-18:20 цагт Монгол хэл, 19-нд 08:00-09:40 цагт Физик, 11:30-12:50 цагт Нийгмийн тухай мэдлэг, 14:20-15:40 цагт Орос хэлний шалгалт тус тус явагдах юм.

 

 

Ш.Аагий

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ