...
...

Долларын ханш 1984 төгрөг байна

Монголбанкны өчигдрийн хаалтын ханшаар 1984 төгрөгтэй тэнцсэн байна. Сүүлийн гурван долоо хоногийн турш оно гарсаар 2000 төгрөгт хүрээд байсан долларын ханш суларч, буурах хандлага ажиглагдаж байгаа.

Монголбанк валютын дуудлага худалдаанд сүүлийн гурван долоо хоног оролцоогүй юм. Энэ нь банкуудад валютын нөөц хангалттай байгааг илтгэж байгаа юм. Арилжааны банкууд энэ сарын 2-ны өдөр 1975-1980 төгрөгийн ханшаар 1.8 сая ам.доллар худалдан авах, 1988 төгрөгийн ханшаар 8 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк хүлээж аваагүй аж.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ