...
...

Хаан банкны "бэлэн мөнгөний машин"-ууд хэвийн ажиллаж байна

Энэ сарын 28-ны өдөр ХААН Банкны картын системд доголдол гарч, АТМ, Төлбөрийн карт, ПОС машин нэлээд хугацаанд ажиллаагүй юм. Энэ нь иргэдийн хувьд тун хүндрэлтэй байсан бөгөөд, гүйлгээ хийгдэж, данснаас нь мөнгө хасагдсан хэрнээ гарч ирэхгүй байсан байна. 

Харин тухайн өдөр ХААН БАНКны инженер, техникийн ажилтнууд ажиллаж, системд гарсан доголдлыг засварлан АТМ, Төлбөрийн карт, ПОС машины сүлжээг хэвийн ажиллагаанд оруулсан ажээ. 

Системд доголдол гарсан хугацаанд АТМ, ПОС машин ашиглан орлого, зарлагын гүйлгээнд гарсан алдаатай гүйлгээг тухайн өдөрт багтаан залруулж, залруулга хийгдээгүй байгаа бол ХААН Банкны Харилцагчийн мэдээллийн төвийн 18001917 дугаарт хандан бүртгүүлэх юм байна. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ