...
...

Гал түймэр унтраах шинэ ангитай боллоо

Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадрал өчигдөр Хөвсгөл аймгийн Тариалан суманд ажиллаж Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн нээлтийн арга хэмжээнд оролцон үг хэллээ.

13267999_931808956945751_797239216292289136_oМонгол Улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор Хөвсгөл аймгийн Тариалан суманд Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийг байгуулсан. Шинээр байгуулагдаж байгаа Гал түймэр унтраах, аврах ангид ажиллах бие бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, сургаж дадлагажуулах ажлыг зохион байгуулан Тариалан сумаас найм, бусад сумдаас 16 иргэн мэргэжлийн анхан шатны сургалтад хамрагдаж ажилдаа томилогдон ажиллаж байна.

received_1733832450232563Ангийн нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын дарга, бригадын генерал Т.Бадрал,  Хөвсгөл аймгийн Засаг А.Эрдэнэбаатар, Тариалан сумын засаг дарга Ц.Хөвсгөлдалай, Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Г.Нэргүй нар оролцлоо.

13247943_931808880279092_5878164095698807843_oШинээр Гал түймэр унтраах, аврах анги байгуулагдсанаар Тариалан сумын ард иргэдийг болзошгүй аюул, ослоос авран хамгаалаад зогсохгүй нутгийн зүүн хэсгийн сумдыг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа юм.

received_1733832446899230received_1733832466899228Мөн тус ангид ажиллах 39 албан хаагчийн 90 хүртэлх хувь нь Тариалан сумын иргэд томилогдон ажиллаж байгаа нь орон нутагт ажлын байр нэмэгдэж байгаа давуу талтай.

received_1733832460232562Гал түймэр унтраах, аврах 46 дугаар ангийн үйл ажиллагааг одоогоор түр байранд эхлүүлсэн бөгөөд зориулалтын галын депо барих төсвийн асуудлыг  2017 оны улсын төсөвт суулгах юм гэж ОБЕГ-аас мэдээллээ.

received_1733832456899229

IMG_0066

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ