Сонгуулийн хуульд зааснаар намууд нэр дэвшигчээ энэ сарын 23-наас эхэлж тав хоногт багтаан тодруулах юм.
Нэр дэвшигчдийг тодруулах сүүлийн хугацаа тавдугаар сарын 27-ноор дуусгавар болж буй учир намууд тавдугаар сарын 28-нд УИХ-ын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ нэрийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх ёстой.
Энэ сарын 28-н бямба гарагт таарч буй учир намууд нэр дэвшигчээ ирэх пүрэв гарагт тодруулахаар болсон байна. Тодруулбал, МАН-ын Бага хурал, АН-ын ҮЗХ энэ сарын 27-нд хуралдах урьдчилсан тов гарчээ. МАН-ын хувьд өнгөрөгч даваа гарагт УЗХ-оороо хуралдаж, ийнхүү Бага хурлын товоо гаргажээ.
Б.Энх-Уянга
www.breakingnews
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250