“Соёлын бүтээлч үйлдвэрлэл-музейд” сургалтыг БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газар, Монголын Үндэсний музейтэй хамтран “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар төрөөс баримтлах бодлого, үндэсний хөтөлбөр сурталчлах, музейд түшиглэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж Монгол улсыг хөгжүүлэхэд музейгээс оруулах хувь нэмрийг дээшлүүлэх, мэдлэг, мэдээлэл, ур чадварыг улс аймгийн музейн захирал болон музейн олон нийт, маркетингийн мэргэжилтэн, бэлэг дурсгалын дэлгүүр хариуцан ажиллуулдаг ажилтнуудад олгох зорилготой аж. Монголчуудын давтагдашгүй, онцгой өв соёлын үнэ цэнийг нь алдагдуулахгүй тодруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах явдал чухал болохыг онцлон энэхүү сургалтыг зохион байгуулахаар болжээ.
Сургалт дараах 3 чиглэлээр явагдана. Үүнд:
-Соёлын бүтээлч үйлдвэрлэл музейд,
-Музейн эрх зүйн орчин,
-Музейн үйлчилгээ
Сургалтад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг амжилттай нэвтрүүлж буй илтгэгч нар лекц уншиж, санал солилцох юм.
АКА
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250