...
...

40 сая еврогийн зээл авах төслийг дэмжлээ

Өнөөдрийн УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол улс 40 сая еврогийн зээл авах нөхцөл бүрдэх хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжлээ.

Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Австри улсын Засгийн газар хооронд байгуулах санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хэлэлцээрийн төслийг дэмжиж санал дүгнэлтээ Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ зээл нь 18 жилийн хугацаатай хөнгөлөлттэй нөхцөлтэй гэдгээрээ онцлогтой бөгөөд тухайлбал нийт зээлийн 7 саяыг нь Хавдар судлалын үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, 7 саяыг Эх хүүхдийн эрүүл мэндийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, 7 саяыг Улсын нэгдүгээр эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хүний нөөцийг чадавхжуулах, 7 сая еврог Төрийн тусгай албаны эмнэлэг төсөлд, 5 сая еврог Онцгой байдлын газрын гал унтраах техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах төсөлд, 7 саяыг нь Улаанбаатар хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологийг нэвтрүүлэхэд  зарцуулахаар төлөвлөжээ.

Мөн тус хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар Дэлхийн банкны олон улсын хөгжлийн ассиоциацитай хамтран хэрэгжүүлэх экспортыг дэмжих төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжив. Үүний дараа Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхэд гишүүдийн ихэнх нь дэмжлээ.

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ