...
...

Брагри Ёнзон Дамцагдорж ламтны амьдрал, зохиол бүтээлийн хураангуй мэдээлэл

Барин лам  1781 онд хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг улаан хошуу гэдэг газар 1855 оны цагаагчин үхэр жилэцэг Цэвээндашийн гэрт мэндэлсэн.

Бага наснаасаа хутагт лам Ишдонийлхүндэвт шавь орж ном эрдэмд шамдан суралцаж улмаар Хүрээнд очиж Дашчойнпэл дацанд чойрын ном үзсэн байдаг. 24 настайдаа 1805 онд түвд оронд очиж Гүнтэн гэгээн, Туган гэгээн зэрэг түвдийн мэргэдэд шавь орж тарнийн гүн ухааны хөтөлбөр номуудыг заалгасан байдаг. Түвдийн буддын гүн ухааны 3 дацангийн нэг болох Сэра дацанд суралцан буддын  гүн ухаанд мэргэжсэн юм. Түүнээс гадна Түвдийн бурханы шашны олон ёс болох гэлүгва, нямава, сажава, гаржүдва зэрэг урсгалын нууц увидас, тарнийн гүн ухааны олон хөтөлбөр номд түвдэд 16 жил суралцан1821 онд нутагтаа ирж онгийн голын дэргэд хийд орноо байгуулан шашин номыг дэлгэрүүлсэн юм.

Тэрээр нийт 23 боть сүнбүм 763 ном зохиол туурвисан нь Буддын гүн ухаан, анагаах ухаан, түүх намтар, бурхадыг бясалган бүтээх арга, хурлын зан үйл, сүм хийдийн жаяг дэглэм, уул овооны сан тахилга, хурлын уншлагын зан үйл, тарнийн гүн ухаан, олон бурхадыг бясалган бүтээх арга, тарнийн номын хөтөлбөрүүд, Дамдин янсан бурханы номын аймаг зэрэг чиглэлүүдээр ном бүтээлээ туурвисан байна.

Түүний ном эрдмийг бишэрч түвдийн 4-р Банчин богдин багш Лувсанданзан тэргүүтэй түвдийн ихэс дээдэс лам нар  шавь орж байсаны дээр монголын 5,6 дугаар Богдууд болон хүрээний ихэс дээдэс лам нардогшин ноён хутагт Данзанравжаа шавь орж номын багш нь болж байжээ. Түвдэд ном эрдэм сурч ирээд дөч гаруй жил монгол нутагтаа олон шавь нарыг боловсруулж олон сүм хийд байгуулан монголын бурханы шашны хөгжилд нэн их тус нэмэр оруулжээ.

Барин ламын 2р дүр Агваанлувсанчойнпэл,3 дүр Ринчиндаваадорж нар Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сангийн далай хийдээс тодорж байжээ.

4-р дүрийг Дээрхийн гэгээн Далай лам, 9-р Богд нар Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодруулж одоо Энэтхэгийн Сэра дацанд суралцаж байна.

2016.08.11 нд Дундговь аймагт Барин ламын 4р дүрт Бат оршил өргөхтэй холбогдуулж олон ажил хийхийн нэг нь Брагри ёнзон Дамцагдорж хувилгааны намтар, бүтээл сэдэвт хурлыг МБШДСургуулиас зохион байгуулж байна. Хурал нь 5.20 ны өдөр 10.00 цагт МБШДС-ийн хурлын танхимд болно. Энэ хуралд Барин ламын намтар бүтээлүүдийн талаар эрдэмтэд хуралдаж олон түмэнд түүний талаар таниулан мэдүүлэх зорилгоор тус хурлыг зохион байгуулж байна.

"БАРАГРИ ЁНЗОН ДАМЦАГДОРЖ(1781-1855)  ХУВИЛГААНЫ НАМТАР БҮТЭЭЛ СУДЛАЛ" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРЛЫН ХӨТӨЛБӨР

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ