...
...

Азийн Хөгжлийн Банк 287 сая долларын санхүүжилтийг баталлаа

 

Азийн Хөгжлийн Банк Монгол улсад 2016 онд үзүүлэх 287 сая ам долларын тусламжийн хөтөлбөрөө баталснаа мэдээлжээ. Буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрөөр энэ жил Улаанбаатар хотын цахилгаан дамжуулах, дүүргийн дулааны сүлжээ, газар өмчлөх төсөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байртай болгох, тэдний амьжиргааны стандартыг дээшлүүлэх зэрэгт хөрөнгө  оруулалт хийхээр болж байна. Үүнээс гадна буцалтгүй тусламжаар байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх цаг уурын мэдээллийг түгээмэл болгох зэрэг ажлыг зохион байгуулахаар болж байгаа юм.

Он  гарсаар АХБ гурван зээлийн төсөл баталжээ. Тодруулбал “Эрдэнэс Монгол” ХХК - ийн компанийн засаглал, менежментийн чадавхийг бэхжүүлэх”, “Замын-Үүд, Алтанбулаг болон Бичигтийн хилийн боомтыг сайжруулах”, “Арвайхээр, Даланзадгад, Сайншанд, Цэцэрлэг хотуудад бохир ус цэвэрлэх байгууламж барих” хөтөлбөр хэрэгжүүлэх аж.

953 сая ам долларын  шинэ хөрөнгө оруулалтанд 23 төрлийн зээл, 12 буцалтгүй тусламж, 35 техникийн тусламжаар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх юм. Төсөл хөтөлбөрүүдэд Улаанбаатар хотын гэр хорооллыг дахин төлөвлөх, Монгол улсын хэмжээнд цэвэр усны байгууламж, цэвэрлэх байгууламжуудыг барьж байгуулах, баруун бүсийн аймаг, сумдыг олон улсын стандартын хурдны замд холбох, хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих, эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах, ажлын байрыг бий болгох хүрээнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэшүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм. 

Н.Цэнгэл
Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ