...
...

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилт шийдэгдэв

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус наймдугаар хуралдаанаар өчигдөр 2016 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулсан. Улаанбаатар хотын энэ оны төсвийн нэмэлт өөрчлөлтүүдийн дотроос Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд зориулан 20 тэрбум төгрөг нэмж зарцуулахаар баталжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн Засаг даргын Хот төлөвлөлт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат нар өнөөдөр  сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд  Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл  “Гацаанд ороод байсан барилгын салбарын зээлийн асуудлыг шийдэж, иргэд таван хувийн зээлд хамрагдаж дахин төлөвлөлтийн орон сууцанд орох боломж бий боллоо. Нийслэлийн Орон сууцны корпорацийг хувьцаат компани болгон өөрчилж, Гэр хорооллын дахин төлөвлөлтөнд хэрэгтэй мөнгө босгох, үнэт цаас гарган зах зээлээс хүү багатай, хугацаа урттай хөрөнгө санхүү татах эрхтэй, шинэлэг менежменттэй болгохоор бэлтгэж байна" гэв.

Гэр хорооллоо дахин төлөвлөх ажилд зориулахаар нэмж баталсан хөрөнгийг 2015 оны төсвийн давж биелсэн орлого, ашиглаагүй үлдэгдэл, энэ оны урсгал зардлын хэмнэлтээс бүрдүүлжээ. Тухайлбал, 2015 оны төсвийн орлого давж биелсэнээс 11 тэрбум 159,9 сая, ашиглаагүй үлдэгдлээс 2 тэрбум 570 сая, энэ оны урсгал зардлын хэмнэлтээс 4 тэрбум 580 сая төгрөг зэргээс бүрдүүлсэн байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлт 22 байршлын 58 хэсэгчилсэн талбайд хэрэгжиж, айл өрхүүд өөрсдөө төсөл хэрэгжүүлэх компаниа  олонхийн саналаараа сонгон шалгаруулж, дараа нь гэрээ байгуулан газраа чөлөөлж байна.

Хэрэв төсөл хэрэгжүүлэгч компаниуд иргэдтэй хийсэн гэрээнийхээ дагуу үүргээ мөрдөхгүй бол гэрээг цуцлах боломжтой гэдгийг энэ үеэр онцлон хэллээ.

 Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 2014 онд, 588, өнгөрсөн жил 1069 айлын шинэ орон сууц  ашиглаланд орсон бол өнөөгийн байдлаар 500 өрхийн 2100 иргэн хашаагаа байраар солиод байгаа юм.

Энэ ондоо багтан гэр хорооллын хашаа байсан газарт 4044 айлын орон сууц ашиглалтанд орж, 2016 оны эхний хагаст буюу ойрын өдрүүдэд 1104 айлын орон сууц бэлэн болж, 4000 орчим иргэн шинэ байрандаа орох аж.

 

 

АКА

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (10)
  • Үнэн худлыг мэдэхгүй юм. Зарим иргэд газраа чөлөөлөөд газарч үгүй, байр ч үгүй, түрээсийн байрны мөнө яч үгүй тухай ярих юм. Болж байгаагаасаа болохгүй бүтэхгүй нь илүү байгаа л гэж харагдах юм. Одоо дэд бүтцийн гол шугамнууд бариагүй байхад 10 сая-н зээлээр гэр хороололын хүссэн айл өрхийгн хашааг цэвэр бохир шугамтай болгох төсөл яриад байна. Ойролцоо усны худагтай цэвэр усны шугам холбохгүй нь ойлгомжтой байх. Бохирыг бас худаг гаргаж аргалах юм болов уу.Ойлгомжгүй, тооцоо судалгаагүй , хүн итгэхэд бэрх санал санаачилгаа ой тойнд нь ортол сайн тайлбарлахгүй бол сонгуулийн хоосон шоу гэж ойлгох хүмүүс дийлэнхи нь байна шүү Батүүл даргаа. Та хамаагүй их амлах юм даа.

  • batuulee boliochee songuuliin omno chnii chihnii bogloos garaa uy MONNIS kampand gazaraa ogson irged bid 3 jil uilee uzej suuliin 2 jil batuultei uulzah geed chadahgui bna helsnee hiij chadahgui um bol yah gej tahin toloblolt nertei hogiin ajil ehluuldeg bnaa bid nar ta naraas baishind oruulaad og gej guigaagui biz de ene kampani chni tureeseech ogohgui bid nar orond orood oroh orongui uilee uzej bna naad batalsan mongo chni hurehgui harj baigaarai ta nariig yg songoj haragdaach

  • 20 тэрбумын 50 хувь нь дарга нарын халаасанд орно гэсэн үг. Гэр хорооллын дахин төлөвлөлт ч аль эртнээс МАН-ын үед л яригдаж байсан гавьсан юм алга даа.

  • Үүл баатар гэр хорооллын хувьд жилээс жилд л ярьж байгаа болохоос хийж гавьсан юм байхгүй л байх шүү

  • Одоо энэ төсвөөс хичнээн тэрбум нь эд нарын халаасруу орох бол. Дахин төлөвлөлт чинь явахгүй байна, явагдаж байгаануудын чанар муу байна. Ядаж хамгийн бага гэр хороололтой дүүргээсээ жигдрүүлээд явчиж болдоггүй юмуу, Юу хийгээд байдгийн мэдэхгүй юм

  • Бухимдалтай байна. Нийслэл хотын дарга Ардчилсан нам монгол ардын нам улс төржихөөс илүү улс олноо бодоосой

  • Эхний ээлжний хөрөнгө оруулалтаа аваад үйл ажиллагаа явуулахгүй байгаа компаниудаа яах вээ. Ах дүүсийн чинь компани юм уу ардчилсан нам руугаа гуйвуулсан уу. Хүчний байгууллагаар хүч түрэн орж гэр орныг нь битүүмжилж байгаад юу хэлэ үү?

  • Хэрэв төсөл хэрэгжүүлэгч компаниуд иргэдтэй хийсэн гэрээнийхээ дагуу үүргээ мөрдөхгүй бол гэрээг цуцлах боломжтой гэсэн мөртлөө одоог хүртэл хашаагаа суллаад хөлсний байранд амьдарч түрээсийн мөнгөнд шулуулж дулаан байраа хүлээсэн хүмүүс хохирсоор л байна шүү.

  • Бат-Үүл хүүгийнхээ оффшорын данснаас хөрөнгө босгож л дээ. Мэдэхгүй гээд байсан хэвлэл мэдээллийн буянаар мэдээд эх орондоо хэсэгхэн хувийг нь хандивлахаар шийджээ

  • Чи юу гэж хулхидаад байгаа лалар вэ. Амласнаараа бол хийгээд дуусчихсан байх ёстой биздээ. Чи ямар гоё макет зураг үзүүллээ. 4 жил хийгээгүй ажлаа одоо хийх гэж байна гэж битгий сэрүүн зүүдэл. Чиний обшор данс үр хүүхэд чинь л хагартлаа баяжиж харин монголчууд орох оронгүй амьдрал улам тарчиг болсон байх.

Онцлох мэдээ