...
...

Оюутны сургалтын төлбөрийн зээлийг олгож эхэлнэ

Засгийн газраас “Сайн оюутан” хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь дээд боловсролын байгууллагын өрсөлдөөнийг дэмжих, сургалтын санхүүжилтийн механизмыг сайжруулах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, оюутны бие даасан байдал, хариуцлага, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, сурах бололцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

Уг хөтөлбөрт оюутнууд хэрхэн хамрагдах, зээлийг яаж олгох тухай ерөнхий журмыг баталжээ. Хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад богино болон урт хугацаатай зээлийг олгох аж. Тэгвэл энэ долоо хоногт БСШУЯ арилжааны гурван банк, магадлан итгэмжлэгдсэн дотоодын их, дээд сургууль, коллежиудтай гурвалсан гэрээ байгуулснаар сургалтын төлбөрийн зээл олгож эхлэнэ.

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ