Монголыг хөгжил буурай, монголчуудыг хөгжил буурай орны ядруухан иргэд гэж басдаг цаг хол хоцорчээ. Энэ бүхний гэрч нь дэлхийн тэрбумтнуудын мөнгөө хадгалдаг “Панамийн хуулийн фирмийн офшшор” дансанд Монгол Улсын 49 иргэн, компанийн мэдээлэл багтсан явдал юм. Гуравхан сая хүн амтай манай улсын хувьд хагас зуу шахам хүн нь дэлхийн баячуудын мөнгөө хадгалдаг банкинд хадгаламж эзэмшдэг гээд бод доо. Тэгэхээр бидний монголчууд чинь яадгаа алдчихсан ядуу улс биш байх нь ээ. Энэ талаас нь харвал, нэг иймэрхүү. Харин нөгөө талаас нь харвал асуудал хурцаар яригдана. “Оффшор данс” гэж юу болох, яагаад энэ дансыг сонгов, хадгалуулж байгаа мөнгөний эх үүсвэр хаанаас гарсан, хамгийн гол нь хадгаламж эзэмшигч нь хэн бэ гээд ар, араасаа асуудал хөвөрнө. Монголоос тодроод буй оффшор данстанууд дотор улс төрч, улс төрчдийн хүүхдүүд багтсан байгаа нь бүр ч сэжигтэй. Ингээд Монголын офшшор данстануудын тухай дэлгэрэнгүй хүргэе.
“Оффшор” гэх ойлголтыг гаргаж ирсэн С.Баярцогт
Тиймээ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт одоогоос гурван жилийн өмнө “Оффшор” гэх үгийг монголчуудад “танилцуулж” байлаа. С.Баярцогтын хувьд өөрийн нэрээр оффшор компаниа байгуулсан бол ноцтой асуудалгүй байсан боловч дээрх байдлаар оффшор компанийн нууц эзэн болсон нь Францын ерөнхийлөгчийн шадар, Филиппины экс ерөнхийлөгчийн охин, Азербайжаны ерөнхийлөгч, Оросын ерөнхий сайдын орлогчийн эхнэр зэрэг хүмүүсийн адил хууль бус орлогоо нуух, хадгалах, ашиглах зорилготой байсан нь дэлхий нийтэд ил болсон юм. Энэ хүмүүс итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байгуулсан гэрээнд итгэн өөрсдийн нэр нь хэзээ ч илрэхгүй гэж бодож байсныг Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын 15 сарын ажлын үр дүн нийтэд дэлгэж байсан удаатай. С.Баярцогт нь зөвхөн нууц данс эзэмшдэг нь ил болсон хэдий ч хэдэн данстай, хэдий хэмжээний мөнгө орж гарсан зэрэг мэдээлэл нь тодорхой болоогүй тэгэсхийгээд асуудал намжиж байлаа.
Олны танил эрхмүүдийн “оффшор данс”
С.Баярцогтоос хойш намжжад байсан “оффшор данс”-ны хэрэг яг энэ өдрүүдэд эргэн мандаад байна. Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь урьд шөнө Улаанбаатарын цагаар 03.00 цагт /2016.05.09/ зарлан нийтэлсэн явдал нь шуугиан дэгдээхэд хүргээд байна. . Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэв. Уг материалд Монгол Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн байна. Монгол иргэдийн оффшор данс ихэвчлэн Их Британийн Виржини аралд бүртгэлтэй байгаа юм. Улстөрчдөөс Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын нэрс багтсан гэж урьдчилан мэдээлж байсан ч энэ удаагийн мэдээлэлд эдгээр хүмүүсийн нэрс байсангүй.
Харин Ж.Оюунгэрэл, Ишжамц Дамдин гэсэн нэрс илэрчээ. Олны танил хүмүүсээс Э.Бат-Үүлийн Чулуудай (Улаанбаатар хотын захирагчийн хүү), Даваагийн Батбаяр (УИХ-ын гишүүн асан) нарын нэрс байгааг эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Батзориг Чимэддорж гэгч эрхмийн нэр дээр зургаан оффшор данс бүртгэлтэй байна гэх мэдээлэл байгаа юм. Оффшортнуудын нэрс үүгээр дууссангүй Ерөнхий сайд асан С.Баярын охидын нэр дээр хүртэл оффшор данс бүртгэлтэй байгааг эх сурвалжууд мэдээлж байна. Энд нэр нь дурьдагдаж буй хүмүүс дунд улс төрч, улстөрчдийн хүүхдүүдийн нэр дээрх “оффшор” дансны асуудал ноцтой зүйл юм. Асууддлыг өндрөө авахуулахад хүргээд байга “Оффшор данс”, “оффшор компани” гэж юу болох тухай дэлгэрэнгүй хүргэе.
Оффшор данс, оффшор компани гэж юу вэ?
Оффшор компани гэдэг бол эзэн нь тухайн улс орон, бүсэд амьдардаггүй ч компани байгуулж бизнес эрхлэхийг хэлдэг. Оффшор бизнес бол хууль бус үйлдэл биш бөгөөд аль ч улсад хэн ч байгуулж болдог юм. Харин дэлхийд татварын маш таатай орчин бүрдүүлж, маш бага хэмжээний хураамж тогтмол төлж бизнес эрхэлж болдог орчинг Британийн Виржинийн арал, Кэйманы арал, Люксембург, Кипр, Хонг Конг зэрэг олон орон, бүс муж бүрдүүлсэн байдаг.
Улмаар татвар бага төлөхийн тулд эдгээр орнуудад оффшор компани байгуулж, олсон орлогоо шилжүүлж байх хэрэгцээтэй үйлчлүүлэгч нарт зуучлах, үйлчилгээ үзүүлэх дамжуулагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч зэрэг төрөл бүрийн бизнес гарч ирэн хөгжиж иржээ. Ийнхүү хялбар аргаар компани байгуулж болдог, татвар бага төлдөг зэрэг нь хөгжсөөр хүний өмнөөс компани байгуулж, төлөөлөн хариуцдаг үйлчилгээ бий болсон байна. Энэ нь улстөрчид, орлого өндөртэй хүмүүс, алан хядагчид, хар тамхины наймаачид, томоохон бизнесмэнүүдэд орлогоо нуух, хууль бусаар олсон мөнгөө хадгалах, зарцуулахад сайхан боломж нээж өгсөөр нэлээн хугацаа өнгөрчээ. Ийм үйлчилгээг авлигад идэгдсэн улс орнууд, түүний дотор хуучин Зөвлөлтийн улсуудын удирдагч, нөлөө бүхий хүмүүс авч, нууц компани, данс эзэмшдэг болохыг дэлгэсэн үйл явдал энэ долоо хоногт өрнөж дэлхий нийтэд дуулиан тариад байна. Эдгээр хүмүүс өөрийн нэр дээр компаниа байгуулан данс эзэмшдэг бол хууль ёсны үйлдэл байх байлаа. Гэтэл татваргүй бүсэд амьдрагч хэн нэгнээр өөрийгөө төлөөлүүлэн түүнтэй эрх мэдлээ шилжүүлэх, шийдвэр гаргах асар нууц гэрээ байгуулан компани эзэмшдэг болох нь тогтоогоод буй. Тэгвэл манай улсын оффшор данстануудын ихэнх нь Их Британийн Виржинийн арлын оффшор дансанд мөнгө хадгалуулдаг нь тогтоогдоод буй.
Виржинийн арлын нууц эзэнтэй офшор компанийг хэрхэн байгуулдаг вэ?
· Компани буюу мөнгөний эзэн итгэмжлэх төлөөлөгчийг олно. Ихэнхдээ ийм үйлчилгээ үзүүлэг компаниудаас сонгох ба эсвэл танилын журмаар олдог.
· Компаний жинхэнэ эзэн, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хооронд 3ш нууц гэрээ байгуулна. Үүнд:
1. Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь зөвхөн жинхэнэ эзний хэлснийг хийх амлалт авсан гэрээ. 2 тал гарын үсэг зурж баталгаажуулна.
2. Компаний бүх эрх мэдэл нууц эзэнд хадгалагдаж байх тухай гэрээ
3. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийг халах тухай гэрээ. Он саргүй байна. Энэ нь компаний төлөөллийг хэдийд ч сольж болох нөхцөл бүрдүүлнэ.
Компаний бусад бичиг баримтыг нууц, жинхэнэ эзний нэрийн өмнөөс дээрх 3 гэрээг байгуулж итгэмжлэгдсэн төлөөлөгч гарын үсэг зурна.
Ийм компани бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд зөвхөн хууль бусаар олсон орлогыг хадгалах хадгаламжийн үүргийг гүйцэтгэнэ. Мөн жинхэнэ эзэн нас барсан тохиолдолд мөнгийг хэрхэх, хэн үе залгамжлах тухай банкин дээр гэрээ байгуулан зохицуулдаг байна.
С.Өлзий
Эх сурвалж: Breakingnews.mn
Манай луйварчингуудын хулгайлсан авлига авсан мөнгөн хөрөнгө анх авсан одоо байгаагаасаа ядахдаа татвар төл