...
...

“Оюутолгой” 3000 ажлын байрны талаарх мэдээлэл ирэх долоо хоногт тодорхой болно

Өнгөрсөн долоо хоногт “Оюутолгой” компанийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай 5.3 тэрбумын санхүүжилтийг “Рио Тинто” группийн зүгээс баталсан.  Ингэснээр “Оюу толгой” компани гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд шаардлагатай бүх зөвшөөрлийг авч, төслийг эцэслэн баталсан юм. 

 Гүний уурхайн олборлолт 2020 оноос эхэлж,  2027 он гэхэд  бүрэн хүчин чадлаар нь ашиглаж эхлэх бөгөөд урьдчилсан тооцоолсноор “Оюутолгой” компани жилд 500.000 тонн зэс үйлдвэрлэж дэлхийн зах зээлд томоохон тоглогч болох учиртай.

Гүний уурхайн бүтээн байгуулалт багадаа 2-3, цаад тал нь 4-5 жил үргэлжлэх учир ирэх сараас эхлэн  Оюутолгой ажиллах хүчээ нэмэгдүүлж,  Монгол ажилчдыг шалгаруулж авахаар болжээ. Тодруулбал гүнийн уурхайн бүтээн байгуулалтын ид оргил үе хүртэл 3 мянган ажилчин авах юм. Энэ дагуу дэлгэрэнгүй мэдээлэл авахаар  “Оюу толгой” компаний ХМОНХА-ны мэргэжилтэнтэй холбогдсон боловч "энэ талаарх  мэдээллийг ирэх долоо хоногт өгье" гэлээ.  

Иргэдийн дунд хүлээлт болоод буй тус ажлын байрны жагсаалтын тухай мэдээллийг  манай сайт цаг тухайд нь хурдан шуурхай  хүргэх болно. 

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)

Онцлох мэдээ