Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэмлэгээс Панамын хуулийн фирмийн оффшор дансны мэдээллийг бүрэн эхээр нь урьд шөнө Улаанбаатарын цагаар 03.00 цагт /2016.05.09/ зарлан нийтэллээ.
Олон улсын сэтгүүлчдийн консорциумаас нийт 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг дэлгэв.
Уг материалд Монгол Улсын нэр дээр 49 иргэн, компанийн оффшор дансны мэдээлэл дэлгэгдсэн байна. Монгол иргэдийн оффшор данс ихэвчлэн Их Британийн Виржини аралд бүртгэлтэй байгаа юм. Улстөрчдөөс Сү.Батболд, Д.Цогтбаатар нарын нэрс багтсан гэж урьдчилан мэдээлж байсан ч энэ удаагийн мэдээлэлд эдгээр хүмүүсийн нэрс байсангүй.
Харин Ж.Оюунгэрэл, Ишжамц Дамдин гэсэн нэрс илэрчээ. Олны танил хүмүүсээс Э.Бат-Үүлийн Чулуудай (Улаанбаатар хотын захирагчийн хүү), Даваагийн Батбаяр (УИХ-ын гишүүн асан) нарын нэрс байгааг эх сурвалж мэдээллээ. Түүнчлэн Батзориг Чимэддорж гэгч эрхмийн нэр дээр зургаан оффшор данс бүртгэлтэй байна. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг эргэн мэдээлэх болно.
С.Өлзий
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сандуйгийн дүү Сэргэлэн . газрын асар их мөнгөө нуужээ
uls orniig dampuuruulsan luivarchid yumaa. bat-uul dargaa ene chini shudraga yos mon uu.tanai nam shudraga yosiig erhemledeg nam bish biluu.. yamar nuureeree hotiin zahiragchiin albiig hashaad ichihgui suugad bnaa