Оюутолгойн ордыг ашиглах үйл ажиллагааны шинэ шатны гараа болох гүний уурхайн төслийг эцэслэн баталж, гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэллээ. Гүний уурхайн төслийн гарааны хүндэтгэлийн ёслолын үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлэхдээ “Оюутолгой төсөл өнөөдрөөс эхлэн бизнесийн сонгодог төсөл болон хувирч байна. Оюутолгой одоо улс төрчдийн ярианы сэдэв биш, улс орны хөгжлийн түүчээ ажил, бүтээн байгуулалт болж байна. Гүний уурхайн төслийн хөрөнгө оруулалт нь манай түншүүд Оюутолгой болон Монгол Улсад хэрхэн итгэл үзүүлж байгаагийн тод илэрхийлэл болж, Монгол оронд хөрөнгө оруулж, бизнес хийх таатай нөхцөл бүрдсэнийг харуулж байна” гэлээ.
“Энэхүү төсөл бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд газрын гадаргаас доош 1300 метрийн гүнд 200 км үргэлжлэх хонгилыг 5-6 жилд хөндлөн малтана.
Гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр 3000 гаруй ажлын байр шинээр бий болж, үндэсний ханган нийлүүлэгчдийн бизнес өргөжиж, оролцогч талууд, Монголын ард түмэнд үе дамжсан үр өгөөжийг өгөх юм.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Erguu mal uuruusuu busdiig teneg gej boddog baihaa
Энэ луйварчин дандаа худлаа зар тарааж хүмүүсийн тархийг угаах гэдгээ больвол таарна.
Бичиг усэг мэдэхгуй хунд, хэвлэлийн мэдээ уншиж огч байгаа юм шиг Ч.Сайханбилэг ээ элдэв мэдээ танилцуулдгаа боль. Еронхий сайдын хийдэг ажил нь энд тэнд болсон зуйлийг олон нийтэд танилцуулж байдаг завтай хуний хийдэг ажил биш шуу дээ.
ийм юм байх уу МОНГОЛЫН эдийн засаг шалдаа буултал доройтоод бхад инээд хүрчлээ ИНГЭЖ ХУДЛАА ШААЖ болохгүй ээ ийм шоунд МОНГОЛЫН ард түмэн хууртахаа бсан хахуулаар л ГАЗАР НУТГАА зарж бна гэж тардагүй юм бол
монголд улсын засагын газар баялгаа бидэнд маш их ашигтай өгч байна хахуулаа бэлдээд оч гээд үү