Хямрал нүүрлэлээ, өрөнд уналаа, зээл авлаа, чанаргүй зээл ихэслээ, бондын мөнгө замхарлаа, бодож байснаас ч илүү эдийн засаг хямарлаа, бэлэн мөнгө олдохоо байлаа, бартераар л баахан наймаа хийдэг боллоо гэх яриа хаа сайгүй дуулдах болов. Товчхондоо, нийгэмд цуурах болсон энэ мессежүүд эдийн засагт хямрал нүүрлэснийг илтгэх мэт. Иргэдийн дунд ийм яриа байгаа бол цаасан дээр харин дараах судалгаа байна. Аж үйлдвэрийн яамны албан ёсны вэб хуудсан дээр нийтлэгдсэн Монгол Улсын эдийн засгийн ханыг нь харуулах гадаад худалдааны талаар дараах судалгааг нийтэлжээ.

Монгол Улс 69 улсад экспорт хийж, 145 улсад импортын худалдаа хийж байна
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр 8.5 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 23.1 хувиар буюу 2.5 тэрбум ам.доллараар буурсан байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 872.3 сая ам.доллараар баланс эерэг гарлаа. Монгол Улс 2015 онд дэлхийн 148 улстай худалдаа хийснээс 69 улсад бараагаа экспортлож, 145 улсаас гарал үүсэлтэй барааг импортлосон байна. ЭКСПОРТ Экспорт 4.7 тэрбум ам.долларын бараа, түүхий эд гарсан нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.1 тэрбум ам.доллараар буюу 19.1 хувиар буурсан байна. Экспортод гарсан өөрчлөлтийг БТКУС-ийн барааны 21 хэсгээр авч үзвэл 10 хэсгийн барааны үнийн дүн буурчээ. Үүнд, эрдэс бүтээгдэхүүний экспорт 1,113.1 сая ам.доллараар, нэхмэлийн материал болон нэхмэл эдлэлийн экспорт 36.1 сая ам.доллараар, арьс ширэн түүхий эд болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, эдгээрээр хийсэн эдлэлийн экспорт 2.0 сая ам.доллараар; авто, агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн экспорт 17.9 сая ам.доллараар; хараа зүй, гэрэл зураг, хэмжүүр, хяналт, эмнэлэгийн багаж хэрэгсэл, цаг, хөгжмийн зэмсэг тэдгээрийн эд ангийн экспорт 890.3 мян ам.доллараар, аж үйлвэрийн төрөл бүрийн барааны экспорт 851.8 мян ам.доллараар, мод, модон эдлэлийн экспорт 210.6 мян ам.доллараар тус тус буурчээ.
Өнгөрсөн оны мөн үеийн гүйцэтгэлтэй харьцуулахад алтны экспорт 15.8 сая ам.доллараар, хүнсний бэлэн бүтээгдэхүүний экспорт 4.1 сая ам.доллараар, үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний экспорт 24.6 сая ам.доллараар; ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспорт 15.5 сая ам.доллараар тус тус нэмэгдэв. Эрдэс бүтээгдэхүүний экспорт Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 99.1 хувь буюу нийт экспортын 78.1 хувийг эзлэж байна.

Экспорт
Экспортын үнийн дүнгээр тэргүүн байранд зэсийн баяжмалын экспорт орж байна. Энэ онд 1,477.8 мянган тонн зэсийн баяжмал экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 98.8 мянган тонноор их байгаа ба хилийн дундаж үнэ 1,867.1 ам.доллараас 1,543.0 ам.доллар болж 324.2 ам.доллараар буурсан байна. 2014 онд зэсийн баяжмалын экспорт үнийн дүнгээр 2,574.7 сая ам.доллар байсан бол энэ онд 2,280.1 сая ам.долларт хүрлээ. 2015 онд 555.0 сая ам.долларын чулуун нүүрсийг хилийн чанадад гаргасан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 293.6 сая ам.доллараар багасав. Тайлант хугацаанд 14.4 сая тонн нүүрс экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.1 сая тонноор бага байна. 2014 онд 1 тонн нүүрсний хилийн дундаж үнэ 43.6 ам.доллар байсан бол энэ онд 38.5 ам.доллар болж буурчээ. Чулуун нүүрсний 96.8 хувийг БНХАУ руу гаргасан байна. Боловсруулаагүй нефтийн экспорт 8,135.2 мянган баррель буюу 387.2 сая ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,250.1 мянган баррелаар их боловч, үнийн дүнгээр 247.4 сая ам.доллараар буурсан байна. 1 баррель нефтийн хилийн дундаж үнэ 92.2 ам.доллар байсан бол тайлант хугацаанд 47.6 ам.доллар болж буурав. Төмрийн хүдрийн экспорт 5,065.1 мянган тонн буюу 227.2 сая ам.долларт хүрсэн нь 2014 оны гүйцэтгэлтэй харьцуулахад уг бүтээгдэхүүний экспорт 1,259.6 мянган тонноор, үнийн дүн нь 219.2 сая ам.доллараар тус тус буурчээ. 1 тонн төмрийн хүдрийн экспортын дундаж үнэ 44.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.7 ам.доллараар буурсан дүнтэй гарав. Цайрын баяжмал:
Энэ онд 84.1 мянган тонн цайрын баяжмалын 1 тонныг дунджаар 1,208.3 ам.доллараар экспортлосон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад цайрын баяжмалын экспорт үнийн дүнгээр 101.7 сая ам.доллар болж, өнгөрсөн оныхоос 11.5 сая ам.доллараар, хилийн дундаж үнэ 1,208.3 болж 69.3 ам.доллараар тус тус буурчээ.
Жонш: 2015 онд 65.5 сая ам.долларын 280.2 мянган тонн жонш экспортлосон нь 2014 оны гүйцэтгэлээс 33.6 мянган тонноор, үнийн дүнгээр 6.0 сая ам.доллараар тус тус буурсан байна. Жоншны экспортын дундаж үнэ 233.9 ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.0 ам.доллараар өссөн бөгөөд БНХАУ, ОХУ, Киргизстан, БНСУ, Украйн, Беларусь, Узбекстан улс руу экспортлосноос 55.1 хувь ОХУ-д, 41.8 хувь БНХАУ-д тус тус ногдож байна.
Молибден
Молибдены баяжмалын экспорт үнийн дүнгээр 29.5 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.7 сая ам.доллараар буурсан байна. Тус бүтээгдэхүүний нэг тонны экспортын хилийн дундаж үнэ 8,796.2 ам.доллараас 5,868.3 ам.долларт хүрч, 2,927.9 ам.доллараар буурсан. Энэ онд 5,022.5 тонныг экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеэс 1,028.0 тонноор их байна. Молибдены баяжмалын 72.8 хувийг БНХАУ-руу, 23.7 хувийг БНСУ-руу тус тус гаргасан байна. Бусад барааны экспорт Энэ онд 40.7 сая ам.долларын үнийн дүнтэй 558.9 тонн самнасан ноолуур экспортложээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад ноолуурын экспорт 77.7 тонноор бага байна. 2015 онд самнасан ноолуурыг дэлхийн 8 улсад гаргасан нь Италид 79.0 хувь, БНХАУ-д 5.4, Их Британид 11.8 хувь, Энэтхэгт 2.8 хувь, Японд 0.9 хувь ногдож байна. 2015 оны байдлаар 1 кг самнасан ноолуурын экспортын дундаж үнэ 72.8 ам.доллар байгаа нь өнгөрсөн оны мөн үеэс 24.4 ам.доллараар буурсан байна. 2015 онд 11,343.2 кг алт экспортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,302.5 кг-аар нэмэгдсэн байна. Алтны экспортын дундаж үнэ 2014 онд 40,359.9 ам.доллар байсан бол энэ онд 37,076.6 ам.доллар болж 3,283.3 ам.доллараар буурсан байна. Алтны экспорт үнийн дүнгээр 420.6 сая ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 15.3 сая ам.доллараар өсчээ. Тайлант онд 850.1 тонн үхрийн мах, 3,856.9 тонн адууны мах, 37.0 тонн ямааны мах, 42.7 тонн малын дайвар бүтээгдэхүүн экспортлосон байна. Экспортын барааны бүтцийг 2015 оны байдлаар авч үзвэл, нийт экспортын 78.8 хувь эрдэс бүтээгдэхүүнд; 9.0 хувь алтны экспортод, 6.5 хувь нэхмэлийн материалын экспортод тус тус ногдож байна. ИМПОРТ Импорт 3.8 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.4 тэрбум ам.доллараар буюу 27.5 хувиар буурсан байна. Импортын барааны өөрчлөлтийг БТКУС-ийн барааны хэсгээр авч үзвэл, 20 хэсгийн барааны импорт буурсан байна. Үүнээс, эрдэс бүтээгдэхүүний импорт 527.5 сая ам.доллараар; машин, механик тоног төхөөрөмж ба эд анги, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэгийн импорт 199.2 сая ам.доллараар; авто агаарын ба усан замын тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд, ангийн импорт 247.7 сая ам.доллараар; үндсэн төмөрлөг болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний импорт 166.8 сая ам.доллараар; хуванцар болон түүгээр хийсэн зүйлсийн импорт 63.9 сая ам.доллараар; хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт 53.1 сая ам.доллараар; амьд мал, амьтад, мал амьтдын гаралтай бүтээгдэхүүний импорт 26.2 сая ам.доллараар; химийн болон түүнтэй холбоотой үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт 38.6 сая ам.доллараар тус тус буурсан байна.

Импорт
Эрдэс бүтээгдэхүүний импорт 936.4 сая ам.доллар болж, өнгөрсөн оны мөн үеэс 527.5 сая ам.доллараар буюу 36.0 хувиар буурлаа. Эрдэс бүтээгдэхүүний импортын 75.6 хувийг нефтийн бүтээгдэхүүн эзлэж байна. Энэ онд 707.6 сая ам.долларын 1,146.5 мянган тонн нефтийн бүтээгдэхүүн импортлосон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 мянган тонноор өсч, үнийн дүнгээр 447.0 сая ам.доллараар буурчээ. Нефтийн бүтээгдэхүүний импортын 91.9 хувийг автобензин, дизель түлшний импорт, үүний 38.7 хувийг автобензин, 53.2 хувийг дизель түлшний импорт эзлэж байна. 2015 онд 433.5 мянган тонн автобензин импортлосон нь 2014 оноос 17.5 мянган тонноор их байна. 2014 онд нэг тонн автобензины импортын дундаж үнэ 1,022.6 ам.доллар байсан бол 2015 онд 632.0 ам.доллар болж 38.2 хувиар буурсан байна. Дизель түлшний импорт 655.0 мянган тоннд хүрч 2014 оны дүнгээс 31.0 мянган тонноор буурсан байна. 2014 оны байдлаар нэг тонн дизель түлшний импортын дундаж үнэ 956.6 ам.доллар байсан бол энэ онд 575.1 ам.доллар болж 381.5 ам.доллар буюу 39.9 хувиар буурсан байна.
С.Өлзий
Эх сурвалж: Breakingnews.mn
Нэг л гасалсан гангинасан улсууд. Та нарын ялангуяа АН ыг дэмжсэн хүмүүсийн гай ш дээ. Тэр сонголт улс орныг хэвтүүлж хүмүүсийн амьжиргааг сүйтгэсэн.
hevlel medeelel bugd erh barigchdiin gart orj ard tumnee huurdag boloj dee . shudarga um gej uldeh ni uu.
onol ondoo amidral ondoo shuudee
haa baisan 2015 onii yum taviad baihiin 2016 on ehleed 1/3-nii hugatsaa unguruud bna baidal ulam hetsuu bolj bgaa
Инфорт ингэж буурч бгаа юм чинь МАНАЙ улс яаж хөгжих вэ дээ МАНАН мөнгийг хуваагаад идчих бга МАНАН лаларууд иргэд яаж ядуурч бгааг МАНАН огт мэдэхгүй тархигүй хүнээс дор сэтгэж бна шдээ ТОМ ТОМ сургууль төгссөн нь үнэн юм уудаа