...
...

Нэр дэвшигчид "Зээлдэгчдийн холбоо"-той гэрээ хийнэ

 Өнөөдөр Зээлдэгчдийн холбооноос  хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний зүгээс улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед зээлийн хүү хэт өндөр байна. Иймд  Арилжааны банкууд,  зээлийн хүүгээ 15 хувь хүртэл  бууруулах боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийллээ. 

Тус холбооныхон энэхүү хүсэлтээ тавдугаар сарын 3-ны өдөр арилжааны зургаан банкинд 3000 иргэдийн гарын үсэг зурсан хавсралт бүхий хуудасны хамт өгсөн байна.  

Зээлдэгчдийн зүгээс дараах гурван шаардлагыг тавьж байна:

-Барьцаанд байгаа эд хөрөнгийг зах зээлийн ханшаар бодож тооцох,
-Хэт нэг талын банкны эрх ашгийг хамгаалсан зээлийн гэрээнүүдийг харилцан ашигтай эргэн төлөх боломжтой зүйл заалтуудаар өөрчлөх,
-Жилийн 15%-с дээш хүүтэй зээлийн хүүг буулгах зэрэг саналуудыг тус тус тавьжээ.

Энэ тухайд Зээлдэгчдийн холбооны тэргүүн Ц.Солонго “Бид албан ёсны хүсэлтээ  өгсөн байгаа. Гурван хоногийн хугацаанд хариугаа бидэнд хэлэх ёстой.   Санхүүгийн энэ хүнд нөхцөлд 26 жил үнэнч явж ирсэн харилцагч нарынхаа төлөө өнөөдрийг хүртэл банкны ТУЗ болон удирдлагууд юу ч хийгээгүйд маш их харамсаж байна"  гэв.

Зээлдэгчдийн холбооны дэд тэргүүн М.Эрдэнэбилэг “Банкны байранд амьдарч байгаа юм шиг л байна. Өглөө сэрэхдээ зээлээ бодоод сэрж байна. Ийм дарамтаас болж амиа хорлосон тохиолдол бий. Дэлхийн жишигт  зээлийн хүүг 4 хувьтай байх боломжтой байхад манайд хэд дахин өндөр байна" гэлээ.

Хэрэв арилжааны банкууд эдийн засгийн өнөөгийн байдалтай уялдуулан уян хатан байдлаар зээлийн хүүгээ багасгаж, зээлийн гэрээгээ өөрчлөхгүй бол дараа дараагийн арга хэмжээнүүдийг авах тухайгаа онцоллоо. Тухайлбал УИХ-д яаралтай арга хэмжээ авах талаар шаардлага хүргүүлнэ. Мөн нэр дэвшигчдийг  Зээлдэгчдийн холбоотой гэрээ хийхийг шаардах гэнэ.

Ингэснээр Банкны системийг Төр, ЗГ гартаа авах тухай хуулийг батлуулахад оролцох агуулгатай аж. 

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (11)
  • Энэ нь нууцлаг, улс төрийн намд том хандив өгч бүх шатны хурлын гишүүн болох, улмаар төр засгийн өндөр албан тушаалд очих буюу улс төрийн албан тушаалыг худалдаж авах нь бараг л тэгэх ёстой юм шиг, хэвийн үзэгдэл болло

  • Тиймээс манай улс хаврын чуулганаар Улс төрийн намын санхүүжилтын тухай хуульд намд хандив өгөх хандивлагч нэг бүрийн болон нийт авах хандивын хэмжээнд хязгаарлалт тогтоох зохицуулалт оруулах нь зүйтэй. Ингэснээр намууд томоохон хандивлагчдаас хараат бус байх нөхцөл бүрдэх юм.

  • "Улс төр бол бизнес юм шүү дээ. Үүний тулд УИХ-ийн гишүүн болон бусад албан тушаалууд дээр дэвшиж алба хаших нь ашигтай байх болно''Тийм болохоор "Тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдардаг" гэсэн үг гарсан байх. Татвар төлөгчдийн мөнгөөр үйл ажиллагаа явуулж бас цалинждаг болохоор тэд хэрхэн ашгийн төлөө явах билээ

  • Үүнээс харахад “МАНАН” –ыг монгол хүний оюуныг төөрөгдөлд оруулж, ардчилал, хүний эрх, шударга ёс, хүмүүнлэг, иргэний нийгмийн байгуулал, чөлөөт сонгууль гэх зэрэг орчин үеийн сайхан нэр томъёоны цуглуулгаар чимсэн гэхээс илүү халхавчлагдсан, бусдын хөдөлмөрийг шимдэг, наад захын моралгүй, феодалын луйварчдын бүлэглэл гэж тодорхойлбол үнэнтэй нийцэх болно

  • Авилга нь Монгол орныг бүрхсэн гэдгийг хүлээн зөвшөөрч "Авилгатай Тэмцэх Газар" нэртэй төрийн байгууллага байгуулж, бага сага зүйл хийх гэж оролдсоор байна.Гэсэн хэрнээ авилга авч хууль бусаар баяжсан, төрийн албан тушаалыг ашиглан бизнес хийж ашиг олсон зарим үйлдлүүдийг сөхөж гаргаад, дараа нь нотлогдсонгүй гэж зарлаж байгаа нь ердөө л улс төрийн шоу бас жүжиг

  • Эрх чөлөөг эрмэлзсэн хүн төрөлхтний ариун үйлсийг бүтээх гэсэн агуу хүсэлтэй агуу түүхийн эзэн монголчууд “МАНАН” гэдэг жигшүүрт зүйлийг яагаад бүтээчихэв ээ? гэдэг нь “МАНАН” гэдэг нэрийг тодорхойлохоос илүү ач холбогдолтой гэж үзэж байна.

  • Намууд өөр өөрийн үзэл баримтлал, номлолтой буюу улс төрийн бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх хөтөлбөртэй байх ёстой. Гэтэл Монголын намуудын бодлого, хөтөлбөр, биелэлт нь хоорондоо уялдаагүй, нэгтгэсэн үзэл баримтлал, суурь зарчим байгаа эсэхэд иргэд улам бүр эргэлзэхэд хүрлээ.

  • Намууд өөр өөрийн үзэл баримтлал, номлолтой буюу улс төрийн бодлого, түүнийгээ хэрэгжүүлэх хөтөлбөртэй байх ёстой. Гэтэл Монголын намуудын бодлого, хөтөлбөр, биелэлт нь хоорондоо уялдаагүй, нэгтгэсэн үзэл баримтлал, суурь зарчим байгаа эсэхэд иргэд улам бүр эргэлзэхэд хүрлээ.

  • 1Ийм ажил хийж чадаагүй байж одоо СОНГУУЛЬД орно гээд АН МАН ичэхгүй дайраад бхын МАХН энэ жил сонгоод гарвал 10 жилийн дараа манай улс сайхан хөгжинө гэдэгт итгэлтэй бн0

  • 1. Төрийн буруу бодлого, Төрийн зүтгэлтний дутуу үйл ажиллагаа 2. Эдийн засгийн уналт, хяналт, өсөлтийн байдлаар хөгжджг учир үйлдвэрлэлийн уналтын үед ажилгүйдэл үүснэ. 3. Үйлдвэрлэлийн бодит хэмжээ, түвшин буурч ажилгүйдэл болж эхэлэнэ. 4. Хөдөлмөрийн зах зээлийн хөгжил сул дорой 5. Дипломтой ажилгүйчүүд нэмэгдсээр

  • МОНГОЛЫГ МАНАН аллаа улс оронд төдийгүй ард иргэд нь ч хэрэгтэй зүйл хийж чадсангүй

Онцлох мэдээ