...
...

“Хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй, шинэ Монголын Залуу Үе Та”

Л.Оюун-Эрдэнийн “Алсын хараа” ном арав дахь удаагаа хэвлэгдэн уншигчдын гарт очиж байна.

Арван нэгэн жилийн өмнө 25 настай залуу уурхайн буйдхан тосгонд өдрийн тэмдэглэлдээ тулгуурлан бичсэн энэхүү бүтээл өнөөг хүртэл уншигдаж, шинэ залуу үеийн ширээний номын жагсаалтад багтсаар өнөөдрийг хүрчээ.

Л.Оюун-Эрдэнэ хүүхэд байхдаа очиж үзэхийг хүсдэг байсан Харвардын их сургуулийг төгсөн, арван жилийн өмнөх амлалтандаа хүрч улс орны хөгжлийн ирээдүйн 25 жилийн алсыг харааг төсөөлсөн хоёр дахь бүтээлээ “Азийн хүлэг улс” нэртэйгээр хэвлүүлсэн билээ.

“Алсын хараа таны хил хязгаарыг тэлнэ” хэмээх тодотголтой  “Алсын хараа” бүтээлийнхээ өмнөтгөлд зохиогч “Мөрөөдөл таны хүсч байгаагаас илүүг өгдөг гэдэгт итгээрэй. Цаг хугацаа урсан өнгөрдөггүй, харин цаг хугацаанд бид ний амьдрал, залуу нас урсан өнгөрдөг. Маргаашийн амжилт бол өнөөдөр таны гарт байгаа цаг хугацаа гэдгийг битгий мартаарай. Бүргэд өндөрт нисэхдээ илүү алсыг хардаг гэдэг. Хязгааргүй өндөрт дүүлэн нисээрэй, шинэ Монголын Залуу Үе Та!!!“ хэмээн бичжээ. Ингээд “Алсын хараа” номын арав дахь удаагийн номын баярын гэрэл зургийг толилуулъя.

С.Өлзий

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ