Монголчуудыг дэлхийд таниулах томоос том, тодоос тод “тамга” бол яалт ч үгүй цагаан идээ юм. Цагаан идээгээ дэлхийн брэнд болгохын тухай бичихийн өмнө “Брэнд” гэж юу болох тухай товчхон өгүүлье.
Брэнд гэж юу?
Брэнд гэдэг нь бусад үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнээс танай бүтээгдэхүүнийг ялгах нэр, загвар, тэмдэг болон бусад таних зүйлсийг хэлдэг. Эхэндээ брэнд гэдэг нь үхэр тамгалах үйл явцыг хэлдэг байжээ. Ингэснээр хүмүүс үхрээ ялгаж мөн өөрийн тэмдэгтэй үхрээ сурталчилгаа болон худалдаанд зориулж хэрэглэдэг байсан.
‘’Брэнд’’ хэмээх нэр нь эртний норвеги хэлний ‘’Брандр’’ гэсэн үгнээс гаралтай ба өөрийн бүтээгдэхүүнд нэр болон тэмдгээ тамгалахыг хэлдэг байжээ. Харин Италичууд 13-р зуунд цаасан дээр тэмдгээ (усан тэмдэг) тавьж брэнд болгодог байсан байна. Тамга, лац, мөнгөн тэмдгүүд нь брэндийн нэгэн хэлбэр юм.
19-р зуунд Жеймс Валтер Томпсон нь барааны таних тэмдгийг тайлбарласан нэгэн сурталчилгааг нийтэлсэн ба энэ нь бидний өнөөгийн брэнд гэх зүйлийн талаарх анхны ойлголт байжээ. Тухайн сурталчилгаа цацагдсаны дараагаар тун удалгүй байгууллагууд лоозон болон зар сурталчилгаануудаа телевизээр цацах болжээ. Харин 1940 он гэхэд байгууллагууд хэрэглэгч нар нь аль хэдийн тэдэнтэй нийгмийн харилцаа тогтоосон байсныг анзаарч эхэлжээ.
Брэндээ зөв гаргаснаар зөвхөн нэг бүтээгдэхүүн бус харин байгууллагатай холбоотой бусад бүтээгдэхүүнүүдийн борлуулалтад сайнаар нөлөөлдөг аж. Брэнд гэдэг нь байгууллагын болон түүний бүтээгдэхүүн үйлчилгээний чанарын тодорхойлолт болж өгдөг билээ.
Монголын цагаан идээ ба Солонгосын кимчи
Өөрсдийнхөө юмыг өөд нь татаж, арчилж тордоод дэлхийд гаргаж, брэнд болгож чадаж байгаа тод жишээ бол Солонгосын дарсан байцаа буюу кимчи. Солонгосчууд кимчигээ судалж, үйлдвэрлэж, борлуулахын тод томруун үлгэр дууриалыг үзүүлж чадаж байгаа юм.
Та бод доо, Солонгосчууд их сургууль бүрийнхээ хажууд “КИМЧИ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭН”-тэй гээд. Түүгээр ч зогсохгүй Солонгосчууд зөвхөн КИМЧИ-гээрээ хэдэн арван хүн доктор хамгаалсан байх жишээтэй. Гэтэл манай монголчууд цагаан идээгээ яаж байна. Сургууль бүрийнхээ хажууд байтугай үндэсний хэмжээнд цагаан идээ судлалын хүрээлэнгүй байгаа юм. Уг нь бид таргалалт, зүрх судасны өвчиндөө дарлагдаж, цатгалдаж, кальциар дутагдаж үхэж буй дэлхийг цагаан идээгээрээ аврах бүрэн боломжтой санагдана. Сүүгээр 200 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг үндэстэн дэлхийн өөр хаана ч байхгүй. Тиймээс цагаан идээгээр “үйлдвэржилт”-ийн шинэ үеийг бий болгох боломжтой билээ.
Монголыг хөгжүүлэх хөшүүрэг цагаан идээ
Yйлдвэржилт. Энэ vгний цаана хєгжил гэсэн ухагдахуун байнга дагалдах нь ойлгомжтой.. Yйлдвэрлэлийг салбарыг зєв хєгжүүлснээр Солонгос гучин жилийн дотор дэлхийд гайхуулсан хєгжилтэй гайхамшигтай улс болж чадсан. Єнєєдєр яагаад манайд ид хийж бүтээх оргилуун хүсэл тэмүүлэлтэй хорин мянга гаруй залуу Солонгост шигдээд байгаа билээ. Хэдэн зуун сая хүнтэй энэ улсад манай хорин мянган залууд хийх ажил олдоод байхад гуравхан сая хүнтэй биднийг тэн хагас нь шахуу яагаад ажилгүй байх ёстой гэж. Эсвэл бид үйлдвэрлэх, хийх зүйл үнэхээр байхгүй, тийм хэрэгцээ шаардлагагүй хэрэг үү. Yндэсний үйлдвэрлэлээ дэмжье,
Ядаж л хүнсээ бусдаас гуйлгүй үйлдвэрлэдэг бол. Эхний ээлжинд гурван сая хүнийхээ л хэрэгцээг хангах бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай хэд хэдэн үйлдвэр байгуулъя. Тэгээд дахиад нэг алхахдаа экспортын гэдэг үгийг хэвшил болгоё. Манай үйлдвэрлэсэн ноолууран бүтээгдэхүүн єнєєдєр европт монгол брэнд болсон. Тэгвэл яагаад цагаан идээгээ мєн брэнд болгож болохгүй гэж. Єєр хаана ч ийм олон тєрлийн бүтээгдэхүүн сүүнээс гаргадаггүй гэж яриад байдаг үүнийгээ монголын бахархал болгоход зєвхєн хичээл зүтгэл л бидэнд дутдаг. Хєдєєгийн ямар ч малчны гэрт ааруул нь бор уут дүүрэн байдаг. Үүнийг яагаад экспортын бүтээгдэхүүн болгон хувиргаж болохгүй гэж. Наад зах нь Архангай, Увс, Баянхонгорын гээд єєр єєр амт, єєр єєр онцлогтой ааруул байна. Нутаг нутгийн энэ онцлогийг яагаад ашиглаж болохгүй гэж. Цагаан идээг брэнд болгох тал дээр бодлогын түвшинд төрөөс ажиллах цаг нь болсон. Зүгээр л нэг усан байцааг улсдаа байтугай дэлхийд таниулж чадсан Солонгосоос хавь илүү хүний эрүүл мэндэд тустай цагаан идээг дэлхийд гаргавал түм буман хэрэглэгчийн таашаалыг хүртэх нь гарцаагүй билээ.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
tun saiha sanaa bn
mash ih demjij bn