Монгол Улсын анхны бага сургууль болох Монгол III сургуулийн шинэ байрны нээлтээ өнгөрсөн оны хичээлийн шинэ жилээр хийж байсан. Гэвч “хоёр жилийн ч нүүр үзэлгүй гадна, дотор хана нь цуурч, зарим өрөөнийх нь хаалганы хажууд ан цав үүсчээ” гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Бид үүний дагуу талуудын байр суурийг тэнцвэртэй хүргэх үүднээс тус сургуулийн захирал Б.Хоролгарав, Монгол III сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтанбулаг трейд” компанийн ерөнхий инженер Б.Батзаяа болон албаны бусад хүмүүсээс тодрууллаа.

Монгол III сургуулийн захирал Б.Хоролгарав: "Манай сургуулийн барилгын зарим хэсэгт ан цав гарсан нь үнэн. Гэвч барилгыг муу барьсантай холбоотой биш.
Доороо цэвдэгтэй байшингийнхаа суурин доор нэлээд устай учраас газар хөлдөх болон гэсэх үед суулт өгч байгаа юм.
Тэр суултын улмаас хоёр янзын хагарал үүссэн. Нойтон байсан шавар хатахаараа хагарсан. Зүүн талд нэлээд гүн босоо хагарал бий. Энэ нь байшингийн суурийг хоёр янзаар тавьсантай холбоотой. Мэргэжлийн хяналтын байгууллага болон барилгын зөвлөх инженер С.Зоригтын бүрэлдэхүүнтэй комисс манай сургууль дээр ирж ажиллаад барилгын чанарт сөрөг нөлөө байхгүй гэж дүгнэсэн. Бид барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтанбулаг трейд” компанид мэдэгдсэн. Тус компанийнхан ирэх сарын 1-нээс 10-ны хооронд засварлаж өгөхөөр болсон" гэлээ.

Үндэсний Аудитын газар, МУ-ын зөвлөх инженер С.Зоригт: Бид тус сургууль дээр очиж аудит хийн, тайлан бичсэн байгаа. Монгол III сургуулийн барилга 3-4 блок барилга. Суурь нь тус тусдаа гэсэн үг.
Хүнээр зүйрлэвэл, гурван хүн зогсож байхад тэр газрын хөдөлгөөн нь гурван өөр байдаг биз дээ. Үүнтэй л адилхан,
Нэг суурьтай биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хавар газар гэсэхээр газар чөлөөтэй хөдөлдөг ш дээ. Түүнээс үүссэн хагарал болохоос биш барилга угсралт эсвэл зурагзүйгээ зөрчсөн асуудал огт биш. Барилгын чанарт нөлөөлөх хагарал биш” гэв.
Нийслэлийн Боловсролын газрын барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Э.Баярмагнай: "Монгол III сургуулийн барилгад үүссэн хагарал хүмүүсийн гадуур яриад байгаа шиг барилгын чанарт нөлөөлөх сүйдтэй асуудал биш.
Тус сургуулийн барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтанбулаг" трейд компани чанаргүй гүйцэтгэсэн ч юм биш.
Блок хоорондын завсруудаас үүссэн хагарал төдий зүйл. Түүнээс биш эцэг эхчүүдийн яриад байгаа шиг барилгын суулт болон үндсэн бүтээцэд ямар ч нөлөөгүй" гэв.

“Алтанбулаг трейд” компанийн ерөнхий инженер Б.Батзаяа: "Монгол III сургуулийн барилга угсралтын ажил нь шаварлаг хөрстэйгөөс гадна усны маш их илэрцтэй газар баригдсан, гэсэн ч барилгын суурийн хэсэг үндсэн бүтээц нь маш сайн хийгдсэн. Нэлээд хүчитгэсэн хөрөнгө мөнгө зарсан бүтээн байгуулалтын ажлын нэг байсан. Гэтэл ийм сайхан бүтээн байгуулалтын маань талаар гадуур ташаа мэдээлэл гарч байгаад маш их харамсаж байна. Нэг сарын өмнөөс дээрх ташаа мэдээлэл гарч үүний дагуу мэргэжлийн байгууллагууд нь болон холбогдох газрын мэргэжилтнүүд тус сургууль дээр хяналт шалгалт явуулсан.
Шалгалтаар манай компани буруугүй гэдэг нь нотлогдсон.
Гэтэл ташаа мэдээлэл дахин гарч байгаад харамсалтай байна. Монгол III сургуулийн барилга 3-4 блок барилга. Тус тусдаа суурьтай баригдсан. Тийм учраас нийлэхээрээ нэг барилга нь нөгөөхөөсөө тусдаа хөдлөхөөрөө хоорондоо шаварны цууралт өгч байгаа юм. Бид 5-р сарын эхээр тэр цууралтыг засварлана. Ингэснээр дахин цууралт хэзээ ч үүсэхгүй.

Ш.Адъяамаа
Гэрэл зургийг Ц.Баярбаатар
Эх сурвалж:Breakingnews.mn
Chanartai barilgiin budag hovhrood huurdag yumuu bitgii erguu mal shig bicheed bai Edenebataa
Mongol 3 gej yaridag ene barilga asuudalgui bat buh barilga bolsoon. Shavarni hudulguuni tsuuralt garahiig uguisgehgui. Zarim humuus buruu oilgood bna, Bat buh barilga geed l oilgochih, uur yu helhev dee. MU-n zuvluh injener Erdenebat
3-r surguuliin barilga mash sain bolson ni zarim humuusiin durguig hurgeed ch bh shig