...
...

Насаараа төлдөг нийгмийн даатгал хэрэгтэй зүйл мөн үү?

Нийгмийн даатгал. Энэ сэдэв бол яахын аргагүй, нийгмийн анхаарлыг үргэлж татдаг онцгой сэдэв. “ Нийгмийн даатгал хэрэгтэй ба хэрэггүй” гэсэн хоёр байр суурин дээр олон нийт хуваагддаг.

Нийгмийн даатгал хэрэгтэй

Тэгвэл яагаад нийгмийн даатгал хэрэгтэй гэж.
Байгууллагын ажилтан бүр, сайн дураар нийгмийн даатгалын шимтгэл төлж буй иргэн бүр нийгмийн даатгалд хамрагдах нь хэрэгтэй гэсэн мөртлөө яг юуны тулд энэ шимтгэлийг төлөөд байгаагаа хараахан мэддэггүй. Ихэнх хүмүүс тэтгэвэрт гарахад минь хэрэгтэй гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл таны сар бүр төлөөд байдаг, сар бүр цалингийнхаа 20 хувийг суутгуулаад байдаг НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ нь ямар ач холбогдолтойг эхлээд тайлбарлахыг зорилоо.

Даатгуулагч, иргэдийн амьдралын баталгаа алдагдаж орлогын эх үүсвэргүй болох аливаа эрсдлийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмжийн хэлбэрээр нөхөх үйл ажиллагааг аж.
Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бүрдүүлэх, даатгуулагч өндөр насны тэтгэвэрт гарах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх, ажилгүй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад түүний асрамжинд байсан хүмүүст хууль тогтоомжинд заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх агуулга бүхий нийгэм эдийн засгийн арга хэмжээ юм.
Нийгмийн даатгал нь нэг талаас аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтныхаа нийгмийн хамгааллыг хангах нөхцөл болдог, нөгөө талаас даатгуулагч иргэний амьдралынхаа бүхий л үеийн туршид тухайлбал: хөдөлмөрлөх явцдаа болон өвдөх, жирэмслэх, хүүхэд төрүүлэх, осолд орох, ажилгүй болох, өндөр наслах, тахир дутуу болох тохиолдлуудад орлогогүй буюу орлого нь буурсан нөхцөлд нийгмийн даатгалын сангаас зохих журмын дагуу нөхөн төлбөр олгоно.

Байгууллагын ажилтан сар бүр цалингаасаа дээрх нийгмийн хамгааллыг хангах зорилгоор нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Энэ шимтгэл нь нийт цалингийн 20 хувьд тооцогдон төлөгддөг. Харин 20 хувийн шимтгэл нь тэтгэврийн, тэтгэмжийн, эрүүл мэндийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний, ажилгүйдлийн даатгалын төрөлд төлөгдсөнөөр дээрх эрсдэлүүдээс хувь хүн өөрийгөө хамгаалж байгаа хэрэг билээ.

Нийгмийн даатгал хэрэггүй

Тэгвэл нийгмийн даатгал яагаад хэрэггүй гэж. Асуудлын гол нь манай улсын нийгмийн даатгалын тогтолцоонд байгаа хэрэг. Нийгмийн даатгалын систем нь гажуудсан, татвар төлөгчдөд хэрэгтэй цаг үед нь үр өгөөжөө өгдөггүй нь даатгал төлөх сонирхлыг бууруулдаг гэж ойлгож болно. Насаараа нийгмийн даатгал төлчихөөд ямар ч ашгийг нь хүртэж чадахгүй “чад” хийх тохиолдол элбэг. Ингээд бодохоор энэ нийгмийн даатгал бидэнд хэрэг байна уу. Энэ бүхний тод жишээ бол Эрүүл мэндийн даатгал. Эл даатгал Монгол Улсын бүх иргэнийг даатгалд хамруулж, эрүүл мэндийн хувьд эрсдэлд орсонд нь тусламж үзүүлэх зорилготой. Гэтэл монголчууд эрүүл мэндийн Даатгалын санд төлбөр төлснийхөө хэмжээгээр эмнэлгийн тусламж үйлчилгээ тэр бүр авч чадахгүй байна. Тиймээс зовлогоо зовоож олсон мөнг өө хий дэмий юманд үр ашиггүй зарцуулж байна гэсэн гомдол амьдралын түвшин дундаж, түүнээс доогуур орлоготой иргэдийн дунд тасардаггүй. Даатгалтай хэрнээ өвчин тусаж, эмнэлэгт хандахад үзүүлэхээс бусдад хэтэвчээ уудлан мөнгө төлдөг жишээ амьдралд цөөнг үй. Өнөөгийн Монголд амьдралын баталгаажих түвшнээс дундаж, доогуур орлоготой айлын хэн нэг нь хүнд өвчин тусвал тухайн өрх их хэмжээний санхүүгийн дарамтад орох болов.
Цалингаасаа шимтгэсэн 20 хувийн 14 нь тэтгэврийн, нэг нь тэтгэмжийн, дөрөв нь эрүүл мэндийн, нэг нь ажилгүйдлийн санд төвлөрдөг.
Нийгмийн даатгалын сан цаашаа тэтгэвэр, тэтгэмж, эрүүл мэнд, ажилгүйдэл, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сан гэж задарна. Тэгэхээр 500 мянган төгрөгийн цалинтай хүн сард зөвхөн эрүүл мэндийн даатгалд 25 мянган төгрөг, жилд 300.000 төгрөг төлдөг гэсэн үг. Ажилгүй иргэд жилд нэг удаа 8040 төгрөгийг даатгалд төлдөг байхад бид сард тэдний жилд төлдөг хэмжээнээс гурав, түүнээс хэд дахин их татаас өгч байна. Тэртээ тэргүй үйлчилгээгээ авч чадахгүй байгаа хойно жилдээ нэг удаа 8040 төгрөг төлөөд явж байвал барав бус уу. Эрүүл мэндийн даатгал төлснөөр янз бүрийн хөнгөлөлт, урамшуулал эдэлнэ гэсэн “үлгэрийн” заалтууд бас бий. Тухайлбал, даатгалд хамрагдсанаар эрүүл мэндийн даатгалын тусламж, үйлчилгээний зардлаа төлүүлэх, мөн өрх, сум, багийн эмчийн жороор бичсэн зайлшгүй шаардлагатай эмийг хөнгөлөлттэй үнээр авах гээд жилд нийтдээ 1.112.000 төгрөгийн эмчилгээ, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах эрхтэй болдог аж. Дээрх долоон оронтой тоотой мөнгөний дайтай тусламж, үйлчилгээг хэн ч авч чадахгүй байгаа нь нууц биш.

Гурван жил эмнэлгийн тусламж аваагүй иргэдийг нэг удаа бүрэн үзлэг оношлогоонд хамруулах урамшуулал өгдөг ч түүнийгээ хүмүүст сурталчилдаггүй учраас иргэд тэр бүр мэддэггүй. Гурван жил болж байж нэг удаа үзүүлэхдээ шээс, цусны шинжилгээ төдийхнээр урамшуулдаг тогтолцоог халах хэрэгтэй. Шүдээ эмчлүүлэхэд 9000 төгрөгт багтаж байвал нэмэлт төлбөр авахгүй, харин үүнээс илүү үнэтэй эмчилгээ хийлгэвэл зөрүү мөнгөө өөрөө төлнө гэсэн заалт бий. Орчин үед есөн мянган төгрөгөөр шүд эмчилж дөнгөхгүй. Даатгалтай ч улсын эмнэлэгт нэг шүдийг 5-10 мянган төгрөгөөр авдаг. Тэгэхээр энэ мөнгөөр үзлэг хийлгээд, зөвлөгөө аваад л дуусна. Оношлогоо шинжилгээ 30 мянга, шүд 9000 төгр өгт багтах ёстой гэх зэргээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тарифыг үнэнхүү доогуур тогтоожээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд энэ мэт заалтуудыг тусгаж, даатгуулагчдаас мөнгө хэрхэн саах аргыг хууль санаачлагчид төвөггүй олчих юм аа, янз нь. Уг нь иргэнээсээ мөнгө саах биш, иргэнийхээ эрүүл мэндийг хамгаалах нь төрийн үүрэг баймаар. Ийм маягаар ЭМД-ын тогтолцоо хэрэгжих юм бол даатгалд мөнгө төлөх хэрэг алга.
Энэ бол бодит байдал. Бодит үнэн ийм байхад хүмүүс нийгмийн даатгал төлөх хэрэггүй санагдана.

Америк шиг байя

Америкт нийгмийн даатгалын тогтолцоо нь мужаасаа хамаарч харилцан адилгүй явдаг байна. Ерөнхийдөө нийгмийн даатгал төлөх шаардлаггүй гэж үздэг хоёр төрлийн бүлэг хүм үүс байдаг байна. Нэг нь “Amish” хэмээх шашин шүтдэг хүмүүс. Ийм шашинтай хүмүүс дундад зууны үеэр аж төрдөг бөгөөд тэдний амьдралд нийгмийн даатгал ямар ч хэрэггүй хэмээн үзэж даатгал төлдөггүй байна. Харин нөгөө бүлэг нь “Cristian Science” хэмээх шашны урсгалтай хүмүүс. Ийм шашинтай хүмүүс материаллаг зүйл байдаг гэдэгт итгэдэггүй бөгөөд бүх зүйлийг хийсвэр хэмээн үздэг. Сүнсний ертөнцөд итгэдэг эдгээр хүмүүс нийгмийн даатгалыг төлдөггүй.

Дээр дурьдсан хоёр шашинтай хүмүүсээс бусад бүх хүн нийгмийн даатгал төлдөг байна. Тэд “Итгэлийн сан” хэмээх сандаа нийгмийн даатгалын мөнгөө төвлөрүүлдэг бөгөөд дунджаар цалингийнхаа 6,2 хувийг нийгмийн даатгалд төвлөрүүлдэг байна. Ганцхан жишээн дээр тайлбарлахад, жирэмсний амралт авсан эмэгтэйчүүд төрсний дараа ажилдаа орох хүртлээ цалингийнхаа 55-60 хувийг тэтгэмж хэлбэрээр авдаг байна. Харин манайд хоёр сарын цалинтай дүйцэх тэтгэмжийг хоёр хувааж өгөхөөс цаашгүй байдаг.  Ийм байхад нийгмийн даатгал төлөх сонирхол хэнд байх билээ.  Иймээс өндөр хөгжилтэй орны нийгмийн даатгалын тогтолцоог Монголдоо нэвтрүүлэх тал дээр төр анхаарч ажиллавал сайнсан.

С.Баяр

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ