...
...

12-тойдоо гэр бүлийнхнээ хөнөөсөн охин суллагдана

2006 оны 4-р сарын 23-нд Ричардсаны гэр бүлийн гурван гишүүн Канадад хутгалуулж нас барсан аймшигт хэрэг гарсан юм. Аллагыг Ричардсаны 12 настай охин Ж ба түүний 23 настай найз залуу Жереми нар үйлджээ. Охин 10 жилийн ял авсан ба үүнээс 4 жилийг нь сэтгэцийн эмнэлэгт 4,5 жилийг нь олон нийтийн хяналтанд нийгэмд тустай хөдөлмөр эрхлэх ял авсан ба энэ оны 5-р сарын 7-нд суллагдах юм.

Төрсөн охин нь найз залуугийн хамт зургаан настай эрэгтэй дүүгийнхээ хоолойг хэрчээд аавыгаа хутгалж хөнөөсөн нь тухайн үедээ олныг хирдхийлгэж байжээ. Аав нь яагаад ингэж байгааг асуухад Жереми “Энэ бол танай охины хүссэн зүйл” гэж хариулсан гэдэг.

Сэтгэл зүйч цагдаагийн хэлснээр: Ж ба Жереми нар VampireFreaks.com сайтын гишүүд бөгөөд цус уудаг тухайгаа тэнд дурдсан байжээ. Жереми хүмүүст өөрийгөө 300 настай хүн чоно гэж хэлдэг байв. Мөн Ж-ийн Сатан шүтэгчдийнх шиг нүдээ хараар будаж, дуураймал буу барьсан зурагнууд нь байдаг ажээ.

Энэ хос локал панк /метал/ готик бүлгэмийн гишүүд бөгөөд анх панк шоун дээр уулзаж байжээ. Хар хувцсаа өмсөхөөрөө Ж 12 настай охин гэж хэн ч хэлэхээргүй харагддаг гэнэ.

Ж-ийн гэр бүлийнхэн түүнийг өөрөөсөө ах хүнтэй уулзахыг зөвшөөрөөгүй учраас тэр ингэж асуудлыг шийдвэрлэсэн бололтой. Тэд охиноо шоунд явахыг зөвшөөрсөн боловч эцэг эхийнх нь аль нэг нь түүнтэй хамт явдаг болжээ.

Тэдний харилцсан мэйлүүдийг шалгах явцад Ж-ийн бичсэн “Миний төлөвлөгөө тэднийг алахаар эхлээд бидний хамтын амьдралаар дуусна” гэсэн мэйл олдсон.

Шүүх хурал дээр охин тэр аллагын тухайд зүгээр тоглож байсан гэж мэдүүлсэн бөгөөд түүнд хүүхдэд өгч болох ялын дээд хэмжээг, харин Жеремид 25 жилийн ял оноожээ.

Саяхнаас Ж шоронд суралцах эрхээ эдлэж эхэлсэн бөгөөд өмгөөлөгч нь түүнийг хөгжлийн бэрхшээлтэй гэж үзэж буйгаа хэлсэн байна.

Орчуулсан: Энхбаяр.Х

Эх сурвалж: Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (3)

Онцлох мэдээ