...
...

Хятадын нүүрсний акул Монголд ирнэ

Хятадын “Шангси Кокинг Коал Сэйлс”-ийн ерөнхий захирал Фан Веншенг “Coal & Metals Mongolia -2016” чуулганд оролцож, ирэх сарын 6-ны өдөр илтгэл тавихаар болсон байна.

Тус компани нь Хятадын ТОП-50 компанийн нэг бөгөөд 8.6 их наяд юанийн хөрөнгөтэй гэгддэг бөгөөд Хятадын Шангси муж дахь коксжих нүүрсний томоохон ордуудыг эзэмшдэг аж.

Фан Веншенг Хятадын коксжих нүүрсний нөөц, олборлолт ба худалдаа, зах зээл, өрсөлдөөний орчин, коксжих нүүрсний үнийн чиг хандлага болон Хятад Монголын коксжих нүүрсний компаниудын хамтын ажиллагааны боломжуудын талаар ярилцахаар төлөвлөсөн байна.

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ