ЭЕШ-н бүртгэл өчигдөр орой орон даяар 18:00 цагт дууслаа.
Энэ жил ЕБС-ийг 36,207 сурагч төгсөж буй бөгөөд 40 мянган шалгуулагч ЭЕШ өгөх урьдчилсан тооцоо байсан ч 37 мянга гаруй нь бүртгүүлжээ.
Шалгуулагчдын ЭЕШ өгөх байршил, анги, суудлын хуваарь ирэх сарын 15-нд зарлагдах бөгөөд бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан Боловсролын үнэлгээний төвийн сайтаас харах юм. Энэ жил ЕБС төгсөж буй шалгуулагчид сургуулийнхаа харьяалагдах ЭЕШ-ын байранд шалгалт өгөх бол бусад шалгуулагчид бүртгүүлэхдээ сонгосон аймаг хотын ЭЕШ-ын байранд өгөх аж
Шалгалтын тов зургадугаар сарын 15-19-ны өдрүүдэд хэмээн зарлагдсан бөгөөд ЭЕШ-ын дүн долдугаар сарын 1-нд гарна.
Б.Энх-Уянга
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250