"Буянт-Ухаа-2" 350 айлын хоёр өрөө байруудыг иргэдэд түрээслүүлэх бүртгэлийг гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сарын 01-нийг хүртэл үе шаттай явуулсан. Бүртгэл ажлын арав хоногт үргэлжилж, шаардлага хангасан 2407 иргэнийг бүртгэсэн байна.
Үүнээс 350 иргэнийг сугалаагаар тодруулах юм.
Тухайлбал, сугалаанд хамруулах иргэдийн нэрсийг долоон ангилалд хувааж бүртгэх явцад иргэн тус бүр дээр сугалааны дугаар гаргасан байгаа. Долоон ангиллыг 1 -7 хүртэл дугаарлана. Ангиллын дугаарын ард гурван оронтой тоо байна. Жишээ нь, залуу гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэн ЗГБ1001-1041 гэсэн сугалааны дугаартай байна.
Иргэдэд сугалаа явагдахаас өмнө сугалааны дугаарыг нь өгнө.
Сугалааны дугаартай хамт шалгарсан хүний овог нэр хамт гарч ирэх ёстой. Сугалааны зарчим нь зохиогчийн эрхээр хамгаалагдсан, олон улсын стандартад нийцсэн санамсаргүй байдлаар сонгох аргыг хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл нийслэлийн газар олголт, лиценз олголт сугалаагаар явсан шиг зарчмаар цахимаар явуулах аж.
Ш.Адъяамааа
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250