Таны харж буй энэ зураг бол Их Монгол улсын гудамж буюу Замын цагдаагийн баруун урд уулзвараас Маршалын гүүрийн урд уулзвар хүртэлх 2.1 км авто замын явган хүний зорчих хэсгийн өнөө өглөөний байдал. Хотын захиргааны даалгавраар зам засвар ашиглалтын “Эрдэнэ зам” компанийн засварлаж буй энэ зам өчигдөрхөн зүгээр байсан.
Зүв зүгээр байсан замыг засах нэрээр “мөнгө угааж” байгаа ийм байдал хотын хаа сайгүй үзэгдэх боллоо. Жил бүрийн хавар нийслэл хотод иймэрхүү ажил өрнөдөг ч өнөө жил бүр их болох нь. Учир нь АСЕМ-ыг угтаж, нийслэлийн гудамж талбайг засварлахаар төсвөөс гурван тэрбум төгрөг төсөвлөсөн байх юм. Мэдээж нийслэл хотынхоо гудамж талбайг засварлалгүй яахав. Гэхдээ ашиглаж болох, бүр ямар ч эвдрэлгүй замыг засах нэрээр нурааж байгаа энэ үйлдлийг юу гэж ойлгох вэ. Гурван тэрбумаар яригдах энэ зам засвар, хот тохижилтын ажлыг манай сайт нэхэн сурвалжилж, цуврал нийтлэл хүргэх болно. Иргэн та ч гэсэн энэ асуудалд анхаарлаа хандуулахыг хүсье.
С.Баяр
Эх сурвалж: Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250