...
...

“Буянт-Ухаа 2” хороолол 5 хувийн зээлэнд хамрагдана

Улаанбаатар хотын шинэ болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, алслагдсан дүүрэг, 21 аймгийн нутаг дэвсгэрт хөтөлбөрийн хүрээнд баригдсан орон сууцуудаас худалдан авбал ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох боломжтой. Харин бусад байршилд орон сууц худалдан авах ипотекийн зээлийн хүүг цаашид үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авч ажиллахаар болсон. Тэгвэл “Буянт-Ухаа 2” хорооллын хувьд таван хувь руу шилжих боломжтой гэдгийг холбогдох мэргэжилтнүүд нь хэллээ. Тодруулбал, "Төрийн бодлого хотын төвлөрлийг сааруулах учраас 5 хувийн зээл эхний удаад хотын төвөөс гадагш хэрэгжинэ.  Харин цаашид эдийн засгийн нөхцөл байдал сайжирсан тохиолдолд Нийслэлийн төвд ипотекийн зээлийг 5 хувь болгох асуудал үе шаттайгаар шийдэгдэнэ" гэлээ.

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ