...
...

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 10.9% буурчээ

 2016 оны 03-р сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн (ОСҮИ) судалгааны үр дүнг  өнөөдөр олон нийтэд танилцууллаа. Тус судалгаанд тухайн сард зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин 5,084 орон  сууцны үнийг хамруулсан байна. 

Тус судалгаагаар  гуравдугаар  сард “Орон сууцны үнийн индекс -4.5 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас - 0.9 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад   -0.9 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад  -10.9 хувиар буурчээ.

Шинэ орон сууцны үнийн индекс 16.2 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас 0,8 хувиар буурсныг харуулж байна. Харин оны эхэн үетэй харьцуулахад  2.4 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -7.8 хувиар буурчээ.

Хуучин орон сууцны үнийн индекс -2.8 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх сараас -0.4 хувиар, оны эхэн үетэй харьцуулахад  -1.3 хувь, өнгөрсөн оны мөн үеэс -13.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Шинэ орон сууцны 1м.кв дундаж үнэ нь 2016 оны 3 дугаар сарын байдлаар 2,041,000 төгрөг болж өмнөх сараас 0.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 6.0 хувиар тус тус буурсан байна.  

Сүхбаатар дүүрэгт шинэ орон сууцны 1м.кв-ийн дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна. 

Хуучин 2 өрөө байрны дундаж үнэ нь 2016 оны 3 дугаар сарын байдлаар 80,722,000 төгрөг болж өмнөх сараас 0.4 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувиар тус тус буурсан байна.  

Сүхбаатар дүүрэгт хуучин 2 өрөө байрны дундаж үнэ хамгийн өндөр байгаа бол Сонгино хайрхан дүүрэгт хамгийн бага байна.  

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ