Startup Mongolia-с сар бүр тогтмол зохион байгуулдаг Startup Grind Ulaanbaatar Powered by Google for Entrepreneurs хөтөлбөрийн 14-р удаагийн тов гарлаа. Монголын Маркетингийн Холбооны ерөнхийлөгч, “Terra Express” компанийн ерөнхий захирал Ш.Алтанбагана зочноор оролцоно.
Startup Grind нь тухайн бүс нутгийн стартап, энтрепренеруудын экосистемийн халуун төв цэг нь байх үндсэн зорилготой. Ингэснээр сонирхол нэгт энтрепренерууд холбоо сүлбээгээ нэмэгдүүлэх, бизнесийн салбарын онцлох зочны сонирхолтой ярилцлагыг нүүр тулан сонсож, сурч, туршлагаас нь хуваалцах боломжийг олгож байгаа юм.
Сонирхуулахад, Startup Grind нь Google for entrepreneurs-с дэлхийн 80 улс орон 175 хотод сар бүр тогтмол, Улаанбаатар хотод нийтдээ 13 удаа амжилттай зохион байгуулагдаад байгаа билээ.
Хаана: Salm Pub&Bar (Metro Mall Их дэлгүүрийн замын эсрэг талд хуучнаар Khaan Ger Restaurant )
Хэзээ: 2015.04.20 өдөр 17:30 цагаас болно.
Та анх удаа оролцож байгаа бол доорх forum-г бөглөнө. үү.http://goo.gl/forms/4j2EfzNEZa
(Хэрэв та өмнөх Startup Grind Ulaanbaatar хөтөлбөрт оролцож байсан бол дээрх forum-г бөглөлгүйгээр доорх дансаар хураамжаа шилжүүлэн оролцох боломжтой)
Оролцох тасалбар: 20,000₮
Startup Mongolia-н гишүүд 50% хөнгөлөлттэй оролцох боломжтой (гишүүдэд зориулсан тусгай хэсэгтэй)
Үйл ажиллагааны хураамжийг 2101007931 "Arig Bank" "Manaljav" гэсэн дансаар төлбөрийг урьдчилан авна. (Гүйлгээний утга дээр нэр утсаа заавал бичнэ.) Зөвхөн 200 хүн оролцох боломжтой.
Мөн Startup Mongolia-н гишүүнээр бүртгүүлэхийг хүсвэл доорх анкетыг бөглөнө үү.http://goo.gl/forms/m1pfcvsSdv
Утас:99822099 https://www.facebook.com/events/118244908578082/
Эх сурвалж:Breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250