...
...

Нийслэлийн 11-р сургууль шинэ байрандаа орлоо

Нийслэлийн Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль Хичээлийн шинэ байрны нээлтээ хийлээ.

Ерөнхий боловсролын 11-р дунд сургууль нь 1947 онд байгуулагдсан бөгөөд 1990 онд Физик-Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болсноосоо хойш дүүрэг, нийслэл, улсын болон олон улсын физик, математикийн олимпиадуудад байнга өндөр амжилттай оролцож ирсэн тэргүүний сургууль юм.

Энэхүү хичээлийн шинэ байр нь 320 хүүхдийн багтаамжтай.

Ийнхүү удаан хугацааны турш өөр сургуульд байрлаж хичээллэж байсан багш, сурагчид шинэ сургуулиа хүлээж авлаа. 

Б.Энх-Уянга

www.breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (2)
  • 11 3н жил бүтэн баригдлаа шд. Юу нь хурдан байна? Тэглээ ч дарга нарын хүүхдүүд 11т биш 1т сурдаг юм

  • Дарга нарын хүүхэд сурдаг сургууль ямар ямар богино хугацаанд ашиглалтанд орж байнаа. Ардын хүүхдүүдийн сургууль хэдэн жил болсон ч нураахаас цаашаа хөрөнгөгүй гээд зогсонги байдалтай байсаар л ... Адилхан л хүүхдүүд сурдуг шд хөрөнгө мөнгийг нт шийдээд өгчихөөч... Дарга нараа ..................

Онцлох мэдээ