Говь нутагт тэртээх он жилүүдэд ховордоод байгаа ан амьтад байсны ул мөр хангалттай байдаг. Тухайлбал хадны сүг зураг болон буга согоонууд одоо ч байсаар байна. Өмнөговь аймгийн удирдлагууд болон ард түмний уйгагүй хичээл зүтгэл, хөдөлмөрийн үр дүнд энэ сарын 9-ний билэгт сайн өдөр 4 буга, 6 согоог “Эрдэнэт ХХК”-аас нийлүүлж, Говь гурван сайхан ууланд нутагшуулжээ. Ийнхүү Говь гурван сайханы 2 буга арван хоёулаа боллоо.


Удахгүй Өмнөговьчууд өөр аймаг сумаас буга нутагшуулах бус өгдөг болно хэмээн энэхүү арга хэмжээнд оролцсон эрхмүүд болон нутгийн иргэд билэгшээн ярьж байсан юм. Мөн буга сүргийг өсгөн үржүүлэх хариуцлагатай үүрэг даалгаврыг хүлээсэн Д.Бум гуайн буга сүргээ хариулахад нэн хэрэгцээтэй олон асуудлыг аймгаас шийдсэн бөгөөд түүний унах “ЯВА”-г гардуулан өчээ. Буга сүрэг бум бумаараа өсөн үржих болтугай.
www.breakingnews.mn
Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250