...
...

Банкууд өдөрт 1034 орчим иргэнд 5%-ийн хүүтэй зээлийг олгож байна

2016 оны дөрөвдүгээр  сарын 07-ны өдрийн байдлаар, банкууд 3744 иргэний 225.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авч, 1034 иргэний 5%-ийн хүүтэй 48.6 тэрбум төгрөгийн, 1777иргэний 8%-ийн хүүтэй 115.9 тэрбум төгрөгийн зээлийг тус тус олгохоор шийдвэрлэсэн байна.

Түүнчлэн Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц  худалдан авсан 550 зээлдэгчийн 22.6 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг 8%-иас 5%-д шилжүүлээд байна. 

 

Ш.Адъяамаа

 

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (0)

Онцлох мэдээ