...
...

Хотын төвийн орон сууцнуудад олгож эхэлнэ. Гэхдээ...

Орон сууцны 5 хувийн зээлийн дараагийн үе шат эхлэх гэж буйг УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа мэдэгдсэн. Түүний мэдэгдэж буйгаар "ашиглалтын шаардлага хангахгүй барилга орон сууцыг дахин төлөвлөлтөд хамруулсны дараагаар 5 хувийн зээлээр худалдаалахаар" болсон.

Тэгвэл одоогийн байдлаар ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон 150 гаруй орон сууцны барилга нийслэлд байгаагаас 80 гаруйг нь дахин барилгажуулах захирамж гарсан. Үүнээс  эхний ээлжинд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “Нэхмэлийн шар”-ууд, Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх Төмөр замын шарууд, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооллын нутаг дэвсгэр дэх хуучин байрууд зэрэг дээр төсөл хэрэгжүүлэгчид шалгараад байгаа юм. 

 Эдгээрээс Хан-Уул дүүргийн  25, 26-р байрыг дахин барилгажуулахаар шалгарсан “Эфэс Констракшн” компани нэг байрыг нь өнгөрсөн жил буулгаж, “Морьтон” цогцолборын ажлаа эхлүүлсэн байдаг. Тус компанийн хувьд эхний ээлжийн орон сууцаа энэ жил ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн. Мөн тус дүүрэгт “Нутгийн буян” групп “Нэхмэлийн” нэг байрыг буулгаж орон сууцны ажлаа эхлүүлсэн байгаа юм.

Хэсэгтээ асуудал дагуулж байсан ипотекийн таван хувь ийн дараагийн шатууддаа орж эхэллээ.

 

Ш.Адъяамаа

Эх сурвалж:Breakingnews.mn

Энэхүү мэдээ нь зохиогчийн эрх зөрчсөн, зохисгүй агуулга оруулсан, бусдын эрх ашигт халдсан байвал дараах утсаар мэдэгдэнэ үү: 99503250
Сэтгэгдэл илгээхийн тулд хариуг оруулна уу
Сэтгэгдэл (1)

Онцлох мэдээ